"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Аймгийн төвийг хот болгоход төлөвлөлт чухал
Өнөөдөр болсон аймгуудын удирдлагатай хийсэн цахим хурлын эхэнд Ерөнхий сайд өнгөрсөн нэг жилийн дотор 16 аймагт очиж ажилласнаа хэлээд аймгуудын удирдлагуудад иргэддээ ойртож, тэдэнд чиглэсэн бодлого барьж, шинэлэг байдлаар ажиллах гэсэн нийтлэг эрмэлзлэл байгааг сайшаалаа.
Шинэчлэлийн Засгийн газраас барьж байгаа аймгийн төв бүрийг хот болгох бодлогын хүрээнд аймгийн төвийн ерөнхий төлөвлөгөөг нэн даруй хийж дуусгах шаардлагатай байгааг онцлоод аймаг болгонд 1000 айлын орон сууц барих газраа бэлдээд, инженерийн шугам сүлжээ барих тооцоогоо гаргаад хандвал Засгийн газар дэмжихэд бэлэн гэлээ.
Аймгийн төвүүдэд дулааны станц барих ажлыг нэгдсэн загвар, стандартаар ирэх жил эхлүүлнэ. Аймгуудын цэвэрлэх байгууламж цаашдаа ямар байх стандарт боловсруулаад ажиллаж байна. Энэ бүхнийг хийж аймгийн төвүүдийг хотын хэмжээнд аваачихад та бүхний зүгээс хийх хамгийн чухал ажил бол орон нутгийн онцлогт тохирсон төлөвлөлт гэдгийг анхаарууллаа. Эхнээсээ төлөвлөлтөө сайн хийвэл Баруун-Урт хотын адил инженерийн шугам сүлжээ, зам, талбайгаа зөв шийдэж болно гээд төлөвөлтийн ажлыг аймгийн удирдлагууд өөрсдөө гардаж, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийн жишгээр хийхийг үүрэг болголоо.
Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт Баянхонгор аймагт ажиллахдаа “Шинэ сум” төсөл хэрэгжүүлж байгаа Баянлиг сумын барилгуудын ажилтай танилцсанаа хэлээд цаашид цэвэр, бохир ус, цахилгаан, дулааны асуудлыг бүрэн шийдсэн “Шинэ сум”-ын ажилд аймаг, сумын дэмжлэг оролцоо чухал байна гэлээ.
Баянхонгор аймагт хайрга буталж, бетон зуурмаг хийдэг үйлдвэр байгуулсан байна. Аймгууд ийм санаачлагыг бодлогоор дэмжээд хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, стандартын шаардлага хангасан барилгын материалын үйлдвэрийг орон нутагт байгуулвал ирэх хавраас баригдаж эхлэх 1000 айлын орон сууцны барилгыг босгоход ихээхэн түлхэц болно гэдгийг санууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Өнөөдөр болсон аймгуудын удирдлагатай хийсэн цахим хурлын эхэнд Ерөнхий сайд өнгөрсөн нэг жилийн дотор 16 аймагт очиж ажилласнаа хэлээд аймгуудын удирдлагуудад иргэддээ ойртож, тэдэнд чиглэсэн бодлого барьж, шинэлэг байдлаар ажиллах гэсэн нийтлэг эрмэлзлэл байгааг сайшаалаа. Шинэчлэлийн Засгийн газраас барьж байгаа аймгийн төв бүрийг хот болгох бодлогын хүрээнд аймгийн төвийн ерөнхий төлөвлөгөөг нэн даруй хийж дуусгах шаардлагатай байгааг онцлоод аймаг болгонд 1000 айлын орон сууц барих газраа бэлдээд, инженерийн шугам сүлжээ барих тооцоогоо гаргаад хандвал Засгийн газар дэмжихэд бэлэн гэлээ.

0 Сэтгэгдэл