"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Тони Блейр манай улсад айлчилна гэв
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өнөөдөр сэтгүүлчдэд хандан “Английн Ерөнхий сайд асан Тони Блейр Монголын Засгийн газарт зөвлөхөөр ажиллана” гэх мэдээлэлтэй холбогдуулан тайлбар хийсэн юм. Тэрээр энэ тухай ярихдаа, “Шинэчлэлийн Засгийн газар олон улсын сан, байгууллага, бусад орнуудын Засгийн газар болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Английн Ерөнхий сайд асан Тони Блейр улстөрийн карьераа дуусгасны дараагаар өөрийнхөө нэрээр сан байгуулсан. Тус сан дэлхийн 20 гаруй улсын Засгийн газартай хамтарч ажилладаг. Ерөнхий сайд байхдаа хэрэгжүүлж байсан бодлого, тэр үеийнхээ туршлага, мэдлэгийг бусад улсын Засгийн газарт зөвлөдөг. Жилийн өмнө Монгол Улсын Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хамтарч ажиллах санал тавьж, ямар чиглэлээр хамтрах тухай санал асуусан” гэв.
Боловсрол, эрүүл мэнд, ажлын байр нэмэгдүүлэх, орон сууцны санхүүжилт, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах саналыг “Тони Блейр” сан хүлээн зөвшөөрч гэрээ байгуулаад ажиллаж байгаа аж. Нэг жилийн хугацаатай ажиллах бөгөөд энэ чиглэлүүдээр холбогдох сайд, албаны хүмүүстэй уулзаж зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа гэнэ. Тони Блейр энэ нэг жилийн хугацаанд төслийнхөө шугамаар манай улсад гурван удаа ирэхээр төлөвлөсөн. Ажил эхэлж буй учраас төслийнхөө ажлын эхлэл, бэлтгэл ажилтай танилцаж энэ есдүгээр сарын 7-8-нд манай улсад ажиллана гэдгийг Ч.Сайханбилэг дарга хэлэв. Манайд хэрэгжиж буй 100 гаруй төсөл, хөтөлбөрийн нэгийнх нь удирдагч Тони Блейр юм гэлээ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өнөөдөр сэтгүүлчдэд хандан “Английн Ерөнхий сайд асан Тони Блейр Монголын Засгийн газарт зөвлөхөөр ажиллана” гэх мэдээлэлтэй холбогдуулан тайлбар хийсэн юм. Тэрээр энэ тухай ярихдаа, “Шинэчлэлийн Засгийн газар олон улсын сан, байгууллага, бусад орнуудын Засгийн газар болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Английн Ерөнхий сайд асан Тони Блейр улстөрийн карьераа дуусгасны дараагаар өөрийнхөө нэрээр сан байгуулсан. Тус сан дэлхийн 20 гаруй улсын Засгийн газартай хамтарч ажилладаг. Ерөнхий сайд байхдаа хэрэгжүүлж байсан бодлого, тэр үеийнхээ туршлага, мэдлэгийг бусад улсын Засгийн газарт зөвлөдөг. Жилийн өмнө Монгол Улсын Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хамтарч ажиллах санал тавьж, ямар чиглэлээр хамтрах тухай санал асуусан” гэв. Боловсрол, эрүүл мэнд, ажлын байр нэмэгдүүлэх, орон сууцны санхүүжилт, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах саналыг “Тони Блейр” сан хүлээн зөвшөөрч гэрээ байгуулаад ажиллаж байгаа аж. Нэг жилийн хугацаатай ажиллах бөгөөд энэ чиглэлүүдээр холбогдох сайд, албаны хүмүүстэй уулзаж зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа гэнэ. Тони Блейр энэ нэг жилийн хугацаанд төслийнхөө шугамаар манай улсад гурван удаа ирэхээр төлөвлөсөн. Ажил эхэлж буй учраас төслийнхөө ажлын эхлэл, бэлтгэл ажилтай танилцаж энэ есдүгээр сарын 7-8-нд манай улсад ажиллана гэдгийг Ч.Сайханбилэг дарга хэлэв. Манайд хэрэгжиж буй 100 гаруй төсөл, хөтөлбөрийн нэгийнх нь удирдагч Тони Блейр юм гэлээ.
Г.Баатар
0 Сэтгэгдэл
























