Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна Монгол Улс соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг онцоллоо
Тендер сонирхогчдод зориулсан сургалт семинар боллоо

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар тендер шалгаруулалтад олон нийтийн оролцоог хангах, ил тод байдлыг бий болгох үүднээс Үнэлгээний хороонд олон нийтийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан ажилладаг. Түүний дотроос нийгмийн 500 гаруй идэвхитэй төлөөллийг эгнээндээ багтаасан JCI  Монгол байгууллагатай үр дүнтэй хамтран ажиллаж байна. Энэ удаад тус байгууллагатай хамтран тендерт оролцогчдыг чадавхижуулах зорилгоор “Тендерт хэрхэн амжилттай оролцох вэ” сургалт семинарыг зохион байгууллаа. Уг сургалтад тендер сонирхогчид, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцлоо. Түүнчлэн Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, хууль эрхзүйн орчин, төсвийн хөрөнгөөр худалдан авч байгаа төсөл хөтөлбөрүүдийг хэрхэн баталдаг, олон нийтэд хэрхэн мэдээлдэг тухай тайлбарлалаа. Мөн тендерийн баримт бичгийн агуулга, судалгаа, тендерт бэлтгэх, анхаарах зүйлсийг загвар жишээн дээр тайлбарласан нь оновчтой байлаа. Сургалтын төгсгөлд аж ахуйн нэгж, иргэдийг чадавхижуулахад анхаарал тавьж, мэдээ мэдээллээр хангаж ажиллаж байгаа нь нэг ижил гараанаас өрсөлдөх боломжийг бүрдүүлж өгч байна гэж оролцогчид хэлж байсан юм. Түүнчлэн нийслэл бүтээн байгуулалтын ажилаа нэгдсэн бодлогоор явуулж, тендер зохион байгуулалт шуурхай, элдэв хардалт сэрдэлт төрөхөөргүй орчинг бүрдүүлэн ажиллаж байгаад талархаж байлаа гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан