"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
О.Магнай жинхэнэ Төрийн албан хаагч мөн бишийг тодруулж өгөөч гэв
Иргэн Т.Сайнжаргал өнөөдөр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хандаж, ШӨХТГ-ын дарга О.Магнай Төрийн жинхэнэ албан хаагч мөн үү биш үү гэдэгт хариу өгөхийг шаардлаа. Тэрээр ТАЗ-д өгч байгаа шаардлагадаа, О.Магнай ШӨХТГ-ын даргаар томилогдсоноос хойш албан үүргийнхээ дагуу, ард иргэдийн төлөө биш харин улстөр, бизнесийн эрх ашгийн төлөө үйлчилж ирлээ. Энэ нь тэрээр Төрийн албаны тухай хуулийн 13.1.8, 15.1.1, 15.1.7 гэсэн зүйл заалтыг зөрчиж байгаагаас харагдаж байна. Тухайлбал ШӨХТГ-ын албан ёсны сайтад “МАН удахгүй устаж үгүй болно” гэсэн материал өнөө хүртэл байсаар байгаа нь О.Магнай улс төрийн эрх ашгийн төлөө ажиллаж байгааг харуулж байна гэжээ. Тэрчлэн таксины үнэ нэмэх шийдвэр гаргасан нь иргэдийнхээ эрх ашгийн эсрэг бизнесийнхнийг дэмжсэн гэж тэд үзэж байгаа аж.
Ийм учраас ШӨХТГ-ын дарга О.Магнайг Төрийн жинхэнэ албан хаагч мөн эсэхийг тодруулж өгөхийг хүсч Төрийн албаны зөвлөлд хандсанаа хэлж шаарлагаа гардуулсан байна.
Балай юм, МАН-ын хийж байгаа ажил байна
Иргэн Т.Сайнжаргал өнөөдөр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хандаж, ШӨХТГ-ын дарга О.Магнай Төрийн жинхэнэ албан хаагч мөн үү биш үү гэдэгт хариу өгөхийг шаардлаа. Тэрээр ТАЗ-д өгч байгаа шаардлагадаа, О.Магнай ШӨХТГ-ын даргаар томилогдсоноос хойш албан үүргийнхээ дагуу, ард иргэдийн төлөө биш харин улстөр, бизнесийн эрх ашгийн төлөө үйлчилж ирлээ. Энэ нь тэрээр Төрийн албаны тухай хуулийн 13.1.8, 15.1.1, 15.1.7 гэсэн зүйл заалтыг зөрчиж байгаагаас харагдаж байна. Тухайлбал ШӨХТГ-ын албан ёсны сайтад “МАН удахгүй устаж үгүй болно” гэсэн материал өнөө хүртэл байсаар байгаа нь О.Магнай улс төрийн эрх ашгийн төлөө ажиллаж байгааг харуулж байна гэжээ. Тэрчлэн таксины үнэ нэмэх шийдвэр гаргасан нь иргэдийнхээ эрх ашгийн эсрэг бизнесийнхнийг дэмжсэн гэж тэд үзэж байгаа аж. Ийм учраас ШӨХТГ-ын дарга О.Магнайг Төрийн жинхэнэ албан хаагч мөн эсэхийг тодруулж өгөхийг хүсч Төрийн албаны зөвлөлд хандсанаа хэлж шаарлагаа гардуулсан байна.
0 Сэтгэгдэл
2013.09.04
























