Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна Монгол Улс соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг онцоллоо
МИАТ-ийн экс удирдлагуудад оноосон ялыг хэвээр үлдээв
“Дайны эрсдэлийн сан” нэрээр зорчигчдын тийз бүрт таван ам.доллар нэмж авах замаар их хэмжээний мөнгө цуглуулж, түүнийгээ гадаадын банкинд нээсэн дансандаа цуглуулж хувьдаа завшсан хэрэгт МИАТ-ийн экс удирдлагуудыг буруутгаж буй. Тэдэнд анхан шатны шүүхээс 10-14 жилийн хорих ял эдлүүлэх шийдвэр гарсан ч үүнтэй санал нийлэхгүй давж заалдсан юм. Харин тэдний гомдлыг Нийслэлийн шүүх өчигдөр хэлэлцээд шүүхийн зүйл заалтыг зөв хэрэглэж, тэдний үйлдсэн хэрэгт тохирох ял шийтгэл оногдуулсан байна гэж үзэн анхан шатны шүүхээс оноосон ялын хэмжээг хэвээр үлдээлээ. Анхан шатны шүүхээс МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 14 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ялыг оноосон билээ.

Д.Мөнх
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан