Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна Монгол Улс соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг онцоллоо
“Монгол наадам цогцолбор” байгуулна
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 25–ны өдрийн А/121 дугаар захирамжийн дагуу Хүй долоон худагт “Монгол наадам цогцолбор”-ын хүрээнд автомашины зогсоол, худалдаа үйлчилгээний бүс, цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, контейнер нойл зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийсэн. Гэвч эдгээр эд хөрөнгийг харж хамгаалах байгууллага байхгүйгээс өнөөдрийн байдлаар цахилгааны найман шит хулгайд алдагдсан, төв талбайд уралдааны машинаар шарвалт хийж зам талбайг сүйтгэж, явган хүний зам эвдэрсэн байдалтай байгаа аж. Тиймээс бүтээн байгуулалтын ажлыг эзэнтэй болгох, арчлах, хамгаалах, дараагийн арга хэмжээнүүдэд ашиглалтын бэлэн байдлыг хангах үүднээс “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-г байгуулах шаардлагатай байгаа талаар Ерөнхий менежер Б.Бадрал хэлсэн юм. “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ нь хүй долоон худагт бэлэн болсон нийтийн зориулалттай орон нутгийн өмчийг олон нийтийн арга хэмжээ, баяр наадам зохион байгуулж, талбай болон эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцсан Орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газар байна. Нийт 24 хүний бүтэц орон тоотой. Төрийн ёслол, Улсын баяр наадам, Тив улсын чанартай спортын болон сонирхогчдын тэмцээн, уралдаан, спортын төрөл бүрийн арга хэмжээ, Шоу болон цэнгээнт арга хэмжээ, Гадаад болон дотоод худалдаа, Нийтийн амралт, зугаалга, үйлчилгээ зэргийг зохион байгуулах аж. Энэхүү байгууллага байгуулагдснаар жил бүр зөөвөрлөн байрлуулах сандал, бие засах газар, хогын сав гэх мэт эд хогшлын гэмтэл эвдрэл багасаж үргүй зардал буурна. Мөн Цаашид хийх төсөл, хөрөнгө оруулалтын ажлын байнгын хяналттай болж, зарцуулагдах хөрөнгө, санхүүгийн үндэслэл, үр дүн сайжирна. Уг асуудлыг Тэргүүлэгчид хэлэлцээд “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ 2013 оны 9 сарын 4-ний өдрөөс байгуулахаар боллоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан