"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
“Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал боллоо
Яам, агентлагийн удирдлагуудтай сар бүр хийдэг “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал боллоо. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч. Сайханбилэг өнгөрсөн долоо хоногт Баянхонгор аймгийг нийслэлтэй холбосон хатуу хучилттай автозамын ажил дуусч, ашиглалтад хүлээн авсныг, Сайншанд-Чойрын автозамыг хүлээн авахад бэлэн болсныг амжилттай хэрэгжиж байгаа ажлуудын тоонд оруулж нэрлээд, энэ жил нийт 1700 километр зам барьж ашиглалтад оруулах бөгөөд энэ нь сүүлийн дөрвөн жил барьсан нийт замаас 400 километрээр илүү байгааг онцоллоо. Мөн Амгалангийн дулааны цахилгаан станцыг барих газрыг чөлөөлж дуусаад барилгын ажил эхэлснийг, 1,2 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй тавдугаар цахилгаан станцыг барьж босгох компанийг сонгон шалгаруулсныг сайн ажил болсон гэлээ.
Зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох ажил үндсэндээ амжилттай явж байгаа ч зарим чиглэлд удаашралтай байгааг шүүмжиллээ. Хөвсгөл, Өмнөговийн замын хоёр ч хэсэгт төлөвлөгөөт хугацаанаас хоцорч байгааг хэлээд, Зам, тээврийн яамны удирдлагууд дээрх хоёр хэсэгт хүн хүч, хэрэгцээт техникийг нэмэн, сайтар хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.
УИХ-ын ээлжит бус чуулганд Засгийн газраас оруулж хэлэлцүүлэх “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга танилцууллаа. Энэ хуулийн үндсэн зарчим нь төрийн өмчийн 51-ээс дээш хувь эзэмшсэн гадаадын компани монгол улсад хөрөнгө оруулахаар ирвэл зөвшөөрөл олгоно. Бусад бүх салбарын хувийн хөрөнгө оруулалтад зөвшөөрлийн биш бүртгэлийн тогтолцоо үйлчлэх, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин, татварын орчин тогтвортой байхаар хуульчлахаар бэлтгэж байна гэж танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Яам, агентлагийн удирдлагуудтай сар бүр хийдэг “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал боллоо. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч. Сайханбилэг өнгөрсөн долоо хоногт Баянхонгор аймгийг нийслэлтэй холбосон хатуу хучилттай автозамын ажил дуусч, ашиглалтад хүлээн авсныг, Сайншанд-Чойрын автозамыг хүлээн авахад бэлэн болсныг амжилттай хэрэгжиж байгаа ажлуудын тоонд оруулж нэрлээд, энэ жил нийт 1700 километр зам барьж ашиглалтад оруулах бөгөөд энэ нь сүүлийн дөрвөн жил барьсан нийт замаас 400 километрээр илүү байгааг онцоллоо. Мөн Амгалангийн дулааны цахилгаан станцыг барих газрыг чөлөөлж дуусаад барилгын ажил эхэлснийг, 1,2 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй тавдугаар цахилгаан станцыг барьж босгох компанийг сонгон шалгаруулсныг сайн ажил болсон гэлээ.Зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох ажил үндсэндээ амжилттай явж байгаа ч зарим чиглэлд удаашралтай байгааг шүүмжиллээ. Хөвсгөл, Өмнөговийн замын хоёр ч хэсэгт төлөвлөгөөт хугацаанаас хоцорч байгааг хэлээд, Зам, тээврийн яамны удирдлагууд дээрх хоёр хэсэгт хүн хүч, хэрэгцээт техникийг нэмэн, сайтар хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.
УИХ-ын ээлжит бус чуулганд Засгийн газраас оруулж хэлэлцүүлэх “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга танилцууллаа. Энэ хуулийн үндсэн зарчим нь төрийн өмчийн 51-ээс дээш хувь эзэмшсэн гадаадын компани монгол улсад хөрөнгө оруулахаар ирвэл зөвшөөрөл олгоно. Бусад бүх салбарын хувийн хөрөнгө оруулалтад зөвшөөрлийн биш бүртгэлийн тогтолцоо үйлчлэх, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин, татварын орчин тогтвортой байхаар хуульчлахаар бэлтгэж байна гэж танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























