"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Замын-Үүд-Сайншанд чиглэлийн замыг нөгөөдөр нээнэ
Өнгөрсөн долоо хоногт Баянхонгор аймгийн төвийг нийслэлтэй холбосон хатуу хучилттай автозамыг нээсэн, энэ пүрэв гарагт Сайншандын замыг ашиглалтад оруулна. Монгол Улсад өнөөдөр 2100 км авто зам баригдаж байгаагаас энэ жил 1700 км-ыг нь дуусган хүлээж авна. Өнгөрөгч дөрвөн жилд 1300 км авто зам барьсантай харьцуулахад ганцхан жилийн дотор ийм хэмжээний зам барьж ашиглалтад оруулж байгаа нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт гэж Зам тээврийн сайд А.Гансүх онцолж байна.
Нийслэлд өрнөж буй зам засварын ажлуудыг энэ сарын 15-ны дотор дуусгана. Харин ажиллагаа ихтэй, урт замууд болох Сонсголонгийн болон 1-р хорооллын арын замын засвар шинэчлэлийг 10 дугаар сарын 15 гэхэд бүрэн дуусгана гэж нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр мэдээллээ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд 10-р хорооллын, Гурвалжингийн гүүрийг Ажилчны гудамжтай холбосон уулзваруудыг нээснээр нийт 9 гудамж ашиглалтад ороод байна. Энэ долоо хоногт Тасганы овоо, Бөхийн өргөө, III-IV хорооллын эцсийн уулзварыг бүрэн дуусгана гэж “Гудамж” төслийн удирдагч Б.Батболд хэллээ.
22-ын товчооны зам ганц зуны бороог давахгүй эвдэрсэн, энэ мэт жишээ олон гарлаа гэж иргэд мэдээлсээр байна. Замын чанарт тавьж буй хяналтаа сайжруулж, гэрээнийхээ дагуу гурван жилийн хугацаанд засвар арчлалтыг нь сайн хийлгэх шаардлагатай байна гэж Ерөнхий сайд холбогдох сайд нарт анхаарууллаа. Ингэхдээ хариуцлагагүй ажилласан, төсвийн мөнгө авчихаад ажлаа хугацаандаа гүйцэтгэхгүй байгаа компаниудыг олон нийтэд ил тод зарла гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Бүтээн байгуулалтын цаг"-ын үеэр үүрэг болголоо.
zam ni utrdaa bish chanartai baisan ni deer, 3 jilees tsaash ni yah yum evderekh yum u? olon niited zarlaad yah ve de, uursduu mungu ugaach nukhudud ugchikhuud shuud l gereeg ni tsutsaldag l baikh heregtei, uuruur yaj dongodood nemerguie?
Өнгөрсөн долоо хоногт Баянхонгор аймгийн төвийг нийслэлтэй холбосон хатуу хучилттай автозамыг нээсэн, энэ пүрэв гарагт Сайншандын замыг ашиглалтад оруулна. Монгол Улсад өнөөдөр 2100 км авто зам баригдаж байгаагаас энэ жил 1700 км-ыг нь дуусган хүлээж авна. Өнгөрөгч дөрвөн жилд 1300 км авто зам барьсантай харьцуулахад ганцхан жилийн дотор ийм хэмжээний зам барьж ашиглалтад оруулж байгаа нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт гэж Зам тээврийн сайд А.Гансүх онцолж байна. Нийслэлд өрнөж буй зам засварын ажлуудыг энэ сарын 15-ны дотор дуусгана. Харин ажиллагаа ихтэй, урт замууд болох Сонсголонгийн болон 1-р хорооллын арын замын засвар шинэчлэлийг 10 дугаар сарын 15 гэхэд бүрэн дуусгана гэж нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр мэдээллээ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд 10-р хорооллын, Гурвалжингийн гүүрийг Ажилчны гудамжтай холбосон уулзваруудыг нээснээр нийт 9 гудамж ашиглалтад ороод байна. Энэ долоо хоногт Тасганы овоо, Бөхийн өргөө, III-IV хорооллын эцсийн уулзварыг бүрэн дуусгана гэж “Гудамж” төслийн удирдагч Б.Батболд хэллээ.
22-ын товчооны зам ганц зуны бороог давахгүй эвдэрсэн, энэ мэт жишээ олон гарлаа гэж иргэд мэдээлсээр байна. Замын чанарт тавьж буй хяналтаа сайжруулж, гэрээнийхээ дагуу гурван жилийн хугацаанд засвар арчлалтыг нь сайн хийлгэх шаардлагатай байна гэж Ерөнхий сайд холбогдох сайд нарт анхаарууллаа. Ингэхдээ хариуцлагагүй ажилласан, төсвийн мөнгө авчихаад ажлаа хугацаандаа гүйцэтгэхгүй байгаа компаниудыг олон нийтэд ил тод зарла гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Бүтээн байгуулалтын цаг"-ын үеэр үүрэг болголоо.
0 Сэтгэгдэл
2013.09.03
























