СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
"ЭЕШ өгөхдөө иргэний үнэмлэхгүй бол E-Mongolia лавлагаа, жолооны үнэмлэхээр оруулж болно"
Шинэ Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ
ГЕГ: АТГ-аас гаалийн 13 байцаагчийг шалгахад 3 албан хаагч хөрөнгө орлогоо дутуу мэдүүлсэн зөрчил илэрсэн
Шөнийн тээвэр үйлчилж байна
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
ЭЕШ-тай өдрүүдэд нийслэлд зам засахгүй
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
Багшийн дээдийн нүхэн гарцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байдлаар иж бүрэн шинэчилнэ
Алтны худалдааг ил тод болгох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
2006 онд батлагдсан "Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль"-ийг мөрдсөнөөр алт олборлогчдод татварын дарамт нэмэгдэж, үүнийг даган алтыг хууль бусаар хил давуулан худалдах, олборлосноо нуух, татвараас зайлсхийж арилжааны банкинд барьцаалах зэрэг далд наймаа идэвхжих хандлага ажиглагдаж байна. Монголбанк болон арилжааны банкуудад тушааж буй алтны хэмжээ жил дараалан буурснаар улсын валютын нөөцийн бүрдүүлэлтэд сөргөөр нөлөөлжээ.
Энэ хууль батлагдахаас өмнөх дөрвөн жилд улсын хэмжээнд 77 тн алт олборлосон бол хууль хэрэгжсэн дөрвөн жилд 48 тн болж, 38 хувиар огцом буурсан байна. Гэтэл дэлхийн зах зээл дээрх алтны үнэ сүүлийн 13 жилд тасралтгүй, 2009 оноос хойш огцом өссөн юм. 2000 онд 1 унц алтны үнэ Лондонгийн металлын бирж дээр 300 ам.доллар хүрэхгүй байсан бол 2006 онд 700, 2008 онд 1000, 2012 онд 1800 ам.доллар болж зургаа дахин өсчээ. Ийнхүү алтны үнэ өсөөд байхад манай улсад алт олборлолт буурсан нь татвар, хуулийн орчинтой холбоотой гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
Иймд цаг хугацаа алдалгүй алтны худалдааг ил тод болгох нь чухал гэж Засгийн газар үзэн хуулийн төсөл боловсруулсныг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ.
Олборлосон алтыг худалдан авах, экспортлох, бүртгэл, тооцоо эрхлэхийг Монголбанкинд хариуцуулан цэгцэлж, тусгай зөвшөөрөлтэй компани, бичил уурхайчдын олборлосон алтыг нэгдсэн журмаар авдаг системд шилжүүлж, алт зуучлагчдын хууль бус далд наймааг зогсооход чиглэсэн зохицуулалтуудыг хуулийн төсөлд оруулжээ. Олборлосон алтаа таваас доошгүй жил Монголбанк, дотоодын арилжааны банкуудад худалдвал ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ 5 хувь байсныг 2.5 хувь болгох, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг хүчингүй болгохоор тусгажээ. Хууль батлагдвал жилд олборлох алт 20 тонноор нэмэгдэж, ирэх таван жилд 150 тонныг олборлох боломжтой гэсэн тооцоо гарчээ.
“Алтны худалдааг ил тод болгох тухай хууль”-ийн төсөл, энэ хуулийг дагаж “Ашигт малтмалын тухай хууль”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд гишүүдээс гаргасан саналыг тусгаж УИХ-д өргөн мэдүүлэх юм.

0 Сэтгэгдэл