“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно
"Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Хаяг, хаягийн байгууламж байрлуулах журмын төсөлд санал авч эхэллээ
Байгууллага аж ахуйн нэгжийн хаяг, хаягийн байгууламж нь тухайн байгууллагын дүр төрх, нүүр царай болохын зэрэгцээ хотын өнгө үзэмж дизайныг тодорхойлогч хүчин зүйлсийн нэг байдаг. Өнөөдөр Нийслэл Улаанбаатар хотод хаяг, хаягийн байгууламж байрлуулахад ямар нэгэн эрхзүйн орчин байхгүйн улмаас байгууллага аж ахуйн нэгжүүд өөрийн загвар дизайнаар янз бүрийн хэлбэр хийц бүхий хаягийг хийн байрлуулж байгаа нь хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байна. Стандартын дагуу хийгдсэн хаягийн самбарууд. хангалттай хэмжээнд байдаггүйгээс талбайн нэршлийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд сайн мэддэггүй. Үүнээс үүдэн барилга байгууламжийн хаяг, хаягийн байгууламжийг стандартын дагуу хийж байрлуулах зайлшгүй шаардлагатай болж байна. Тиймээс хаяг байрлуулсан байгууллага болон, олон нийтийн эрх ашиг, хэрэгцээг үндэслэн “Нийслэлийн нутаг дэвсгэрт хуулийн этгээдийн хаяг, хаягийн байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын төслийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас анхлан боловсруулан гаргалаа. Улаанбаатар хот өргөжин тэлж, хүн амын төвлөрөл ихсэж байгаа энэ үед журам батлагдсанаар барилга байгууламж, гудамж талбайн хаяг байршлыг зөв зохион байгуултад оруулах боломж бүрдэнэ. Энэхүү журмын төслийг та бүхэнд нээлттэйгээр танилцуулж байна гэж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл