"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяашиг хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Эрдэнэбат манай улсад айлчилж байгаа Япон Улсын Парламент дахь эрх баригч Либерал ардчилсан намын Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга ноён М.Хаяаши тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Д.Эрдэнэбат дарга Япон Улсын Парламент дахь эрх баригч Либерал ардчилсан намын найрамдлын бүлгийн төлөөлөгчдөд талархал илэрхийлээд Монгол Улсад тавтай зочилохыг хүслээ. Тэрээр цааш нь 1990-ээд оны үе дэх Монгол Улсын шилжилтийн эдийн засгийн үеийг Япон Улсгүйгээр төсөөлөх аргагүй юм гэдгийг онцлоод энэ удаагийн уулзалт нь хоёр орны парламентын бүлгийн харилцааг улам бататгахад чухал ач холбогдолтой юм гэдгийг хэлэв.

Энэ удаагийн айлчлалаараа өөрийн орны парламентын болоод хувийн хэвшлийн төлөөлөгчдийг оролцуулсан нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй айлчилж буйгаа ноён М.Хаяаши дурдаад хоёр орны нийгэм, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, юуны өмнө дадлагажигч оюутнуудыг харилцан солилцож олноор сургах, Японы компаниудын зүгээс Монголд хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагааны хүрээг улам тэлэхэд хамтарч ажиллах санал тавилаа. Мөн эрүүл мэнд, спортын салбарт ч хамтран ажиллах ихээхэн боломж бий гэдгийг төлөөлөгчид дурдав. Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Монгол, Япон орны найрамдалт харилцаа цаашид улам бэхжиж, өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө. Уулзалтад УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Д.Ганбат, Д.Лүндээжанцан, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар нар оролцлоо.

0 Сэтгэгдэл