"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Лаост цагаан будаа тариалж дотоодын хэрэгцээнд нийлүүлэх боломжтой

Монгол Улс цагаан будааны хэрэгцээгээ 100 хувь импортоор хангаж ирсэн. Үүнийг өөрчилж цагаан будаагаа өөрсдөө тариалах боломж байгаа талаар ҮХАА-н сайд Х.Баттулга Бүгд найрамдах Лаос ард улсын Хөдөө аж ахуй, ойн сайд Вилаяван Помке тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзах үеэрээ ярилцлаа.

Хоёр улсын хөдөө аж ахуйн сайд нар цаашид яамдууд хамтран ажиллах санамж бичигт уулзалтын үеэр гарын үсэг зурсан юм. Уг санамж бичигт Лаост цагаан будаа тариалах, газар түрээслэх, Лаосын тал Монгол Улсад хонины аж ахуй эрхлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, шийдвэрлэх зэрэг асуудлыг тусгаж, хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу ажлын хэсэг байгуулан ажиллах, хоёр талын хувийн хэвшлийнхнийг томилон, бодит төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын урилгаар БНАЛАУ-ын Хөдөө аж ахуй, ойн сайд Монгол Улсад айлчилж, айлчлалын бүрэлдэхүүнд яваа төлөөлөгчид Төв аймгийн Эрдэнэ суманд малчин айлд зочилж, Монголын уламжлалт мал аж ахуйтай танилцахын зэрэгцээ ХААИС болон Мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэнд зочилж, Лаост мал эмнэлгийн салбарт хамтран ажиллахаар ярилцсан байна.

0 Сэтгэгдэл