“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно
"Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Р.Хайдав: Хан-Уулын гэмтсэн насосыг шинэчилж дууссан
Улаанбаатар хотын дулааны төв шугамд 2013 оны зун хийх нягтын шахалт, засварын ажил болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд нь батлагдсан графикийн дагуу 2013 оны тавдугаар сараас эхэлсэн бөгөөд энэ сарын 30 гэхэд дуусах ёстой. Засварын ажлын явцын талаар “Улаанбаатар Дулааны сүлжээ”хк захирал Р.ХАЙДАВААС тодрууллаа.
-Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан Дулааны шугам сүлжээнд их ба урсгал засварын ажлын үед хэрэгцээний халуун усаар түр хязгаарладаг. Ажлын явц ямар байна вэ?
-2013 оны зуны засварын ажлаар Улаанбаатар хотын дулааны сүлжээний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон “УБДС” ХК-ийн хөрөнгөөр 5,8 тэрбум төгрөгийн засварын ажил хийж байна. Улаанбаатар хотыг ерөнхийдөө 9 хэсэгт хуваан зуны зогсолтын график гаргаж, 10-14 хоногийн хязгаарлалт хийж дуусах шатандаа явж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор манай байгууллагын зүгээс Төв талбайн хажуугийн “Централ таур” өмнөх тохижуулсан талбайд засварын ажил хийхэд хүндрэлтэй байна. Бусад газруудын хувьд бүгд графикт ажлууд хийгдэж дууссан.
-Хичээл сургууль эхлэх гэж байгаа энэ үед халуун усны хязгаарлалт хэзээ дуусах вэ?
-Баянзүрх дүүргийн Жуковын музейн ойролцоо дулааны шугам солих ажил гүйцэтгэгч компаниас шалтгаалан 57 хувьтай байгаа бол Сэлбэ голын гүүрийн зүүн талд 100 м газар, Туул жин пангийн уулзварын өмнөх 200 м газарт магестрал шугам солих ажил удаашралтай байгаа учраас энэ хавийн зарим айл өрхүүдийг халуун усаар хангаж чадахгүй байна. Мөн Хан-Уул дүүрэгт байрлах Насосны 3-р станцад өнгөрсөн өвөл ноцтой гэмтэл гарсан. Үүнийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжүүдийг шинэчилж байгаа. Тиймээс шинэчилсэн тоног төхөөрөмжөө дулааны шугам сүлжээндээ холбох ажил 2-3 хоног хийгдээд өчигдөр орой дууссан. Бусад газруудад бол халуун усны ямар нэг доголдол байхгүй.
-Улсын төсвийн хөрөнгөөр хийж байгаа ажлууд гүйцэтгэгч компаниудаас шалтгаалан халуун усгүй байгаа газрууд хэзээ халуун устай болох вэ?
-Бидний зүгээс Улаанбаатар хот даяараа 9 сарын 15 гэхэд бүх газрын халаатыг өгнө. Тиймээс халаалт өгөхөөс өмнө засварын ажлыг бүрэн дуусгахыг шаардаж байгаа.
Улаанбаатар хотын дулааны төв шугамд 2013 оны зун хийх нягтын шахалт, засварын ажил болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд нь батлагдсан графикийн дагуу 2013 оны тавдугаар сараас эхэлсэн бөгөөд энэ сарын 30 гэхэд дуусах ёстой. Засварын ажлын явцын талаар “Улаанбаатар Дулааны сүлжээ”хк захирал Р.ХАЙДАВААС тодрууллаа.-2013 оны зуны засварын ажлаар Улаанбаатар хотын дулааны сүлжээний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон “УБДС” ХК-ийн хөрөнгөөр 5,8 тэрбум төгрөгийн засварын ажил хийж байна. Улаанбаатар хотыг ерөнхийдөө 9 хэсэгт хуваан зуны зогсолтын график гаргаж, 10-14 хоногийн хязгаарлалт хийж дуусах шатандаа явж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор манай байгууллагын зүгээс Төв талбайн хажуугийн “Централ таур” өмнөх тохижуулсан талбайд засварын ажил хийхэд хүндрэлтэй байна. Бусад газруудын хувьд бүгд графикт ажлууд хийгдэж дууссан.

0 Сэтгэгдэл