“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно
"Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн шинэ усан оргилууртай боллоо
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дөрвөн төрлийн хөдөлгөөн, гурван төрлийн гэрлэн чимэглэл, автомат тохиргоотой 17 ам.метр талбай бүхий усан оргилуур өнөөдөр нээгдлээ. Нээлтэд нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэг, НИТХ-ын төлөөлөгч Г.Ганхүү нар оролцов. Усан оргилуурыг БНХАУ-ын Эрээн хотын Засгийн ордны 100 хувийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэжээ. Хүүхэд, залуусын чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх орчныг бүрдүүлэх зорилгоор байгуулж буй Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийт 300 га газрыг хамрахаас одоогоор 30 га талбайг тохижуулаад байна. Нийслэлийг "Эко" хот болгох төслийн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийжээ. Цаашид 2.6 км дугуйн замын гэрэлтүүлэг, явган, гүйлтийн, цанын 2.4 км хосолсон замыг гэрэлтүүлгийн хамт хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.

0 Сэтгэгдэл