“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно
"Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Пунцагбалжир агсны хүү Энхмөнх эмзэг бүлгийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэх нь
Монголын морин спорт уяачдын холбооны анхны ерөнхийлөгч Пунцагбалжир агсныг моринд хорхойтой, морь сонирхогчд андахгүй билээ. Тэгвэл сайн эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж, нэр хүндийг нь өргөж яваа хүү Энхмөнх өнөөдөр өөрийн Их хангай угшлын адуун сүргээсээ хурдан удмын охин даагыг фэйсбүүк болоод твиттер хуудас ашигладаг хүмүүсийн дунд дуудлага худалдаагаар заржээ. Энэхүү хурдан удмын даагыг Содномын Наранболд гэдэг хүн гурван сая төгрөгөөр худалдаж авсан байна.
П.Энхмөнхийн хувьд хурдан удмын даага зарсан мөнгөөрөө эмзэг бүлгийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл болох ном дэвтэр, үзэг бол авч өгөх саналтай байгаагаа өөрийнхөө фэйсбүүк хуудастаа нийтэлжээ. Мөн өөрийнхөө цахим найз нараас саналыг нь асуусан байна. Түүний энэ саналыг дэмжиж олон хүн сэтгэгдлээ үлдээсэн байна.
П.Энхмөнх анх удаа хүүхдүүдэд туслаж байгаа нь энэ биш юм. Тэрээр олон улсын хүүхдийн эрхийг хамаалах өдрөөр ч тэр эмзэг бүлгийн хүүхдүүдэд бэлэг гардуулж баярлуулдаг нэгэн юм.


Монголын морин спорт уяачдын холбооны анхны ерөнхийлөгч Пунцагбалжир агсныг моринд хорхойтой, морь сонирхогчд андахгүй билээ. Тэгвэл сайн эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж, нэр хүндийг нь өргөж яваа хүү Энхмөнх өнөөдөр өөрийн Их хангай угшлын адуун сүргээсээ хурдан удмын охин даагыг фэйсбүүк болоод твиттер хуудас ашигладаг хүмүүсийн дунд дуудлага худалдаагаар заржээ. Энэхүү хурдан удмын даагыг Содномын Наранболд гэдэг хүн гурван сая төгрөгөөр худалдаж авсан байна. П.Энхмөнхийн хувьд хурдан удмын даага зарсан мөнгөөрөө эмзэг бүлгийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл болох ном дэвтэр, үзэг бол авч өгөх саналтай байгаагаа өөрийнхөө фэйсбүүк хуудастаа нийтэлжээ. Мөн өөрийнхөө цахим найз нараас саналыг нь асуусан байна. Түүний энэ саналыг дэмжиж олон хүн сэтгэгдлээ үлдээсэн байна.
П.Энхмөнх анх удаа хүүхдүүдэд туслаж байгаа нь энэ биш юм. Тэрээр олон улсын хүүхдийн эрхийг хамаалах өдрөөр ч тэр эмзэг бүлгийн хүүхдүүдэд бэлэг гардуулж баярлуулдаг нэгэн юм.


Д.Галхүү
0 Сэтгэгдэл























