“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно
"Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Нисэх, Яармагийн чиглэлд ТЭЦ III-ийн баруун талаар зорчих боломжтой
Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх зорилго бүхий “Гудамж” төслийн хүрээнд хотын төвийн 33 уулзварыг шинэчлэхээс гадна хэд хэдэн чиглэлд шинээр зам барих, хөдөлгөөний ачаалал ихтэй хуучин замуудыг өргөтгөх ажил үргэлжилж байна.


Хуучин зам
Эдгээр ажлын нэг болох Яармагийн гүүрнээс “Атар Өргөө” ХХК-ийн өмнөх уулзвар хүртэл 2.2 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажил эхэлсэнтэй холбоотойгоор уг замын ачаалал улам нэмэгдсэн. Тиймээс энэ чиглэлийн хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор ТЭЦ III-ийн баруун талаар Ажилчны уулзвар хүртэл сайжруулсан түр замтай болгоод байна. Тодруулбал, Яармагийн гүүрнээс ТЭЦ III-ийн баруун тал руу буух далангийн ажлыг хийж, Гурвалжингийн гүүрний урд байрлах Ажилчны уулзвар хүртэл сайжруулан тээврийн хэрэгсэл саадгүй зорчих боломжтой болгосон.


Шинэ зам
Ирэх жилээс хатуу хучилттай болгохоор төлөвлөөд байгаа энэхүү зам нь Нисэх, Яармагийн чиглэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
0 Сэтгэгдэл























