“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно
"Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Нарантуул худалдааны төвийн замыг засварлана
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, хөдөлгөөний эрчмийг сайжруулах зорилгоор Халдвартын эмнэлгийн автобусны эцсийн буудлаас “Нарантуул” худалдааны төв хүртэлх замыг 08-р сарын 20-ны өдөр засч, захын хойд талаас чигээрээ шууд нэвтэрдэг болгохоор шийдвэрлэжээ. Засварыг Нарантуул худалдааны төвийн амралтын өдөр буюу Мягмар гарагт хийхээр болсон юм. Гэтэл “Нарантуул” худалдааны төвд худалдаа, үйлчилгээ эрхлэгчид “Хичээлийн шинэ жилд эхлэх гэж байхад бидний эрх ашгийг хохироосон ноцтой асуудал болж байна" хэмээн эсэргүүцэл илэрхийлсэн байна. Энэ асуудлаар нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр өнөөдөр “Нарантуул” захад худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр, “Нарантуул” орчмын замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, зогсоолын талбайг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа нь та бүхний эрх ашгийг хохироож байгаа үйлдэл биш. Харин ч “Нарантуул” орчмын замын хөдөлгөөний эрчмийг сайжруулснаар үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байгаа хэрэг гэж та бүхэн ойлгох хэрэгтэй. Энэ бол та бүхний ч эрх ашиг, иргэд үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хүндэтгэн үзсэн явдал юм. Угаасаа “Нарантуул” худалдааны төв долоо хоногийн Мягмар гарагт амарч бусад өдрүүдэд ажилладаг. Тиймээс энэ асуудалд хүндэтгэлтэй хандаж, олон нийтийн эрх ашгийг хүндэтгэн үзээсэй гэж би та бүхнээс хүсэж байна” гэсэн юм. Нарантуул худалдааны төвд худалдаа үйлчилгээ эрхлэгчид замыг хэлсэн хугацаандаа засаж, зорчих хэсгийг нээх ёстой. Хэрвээ амласан өдрөөс илүү хугацаагаар зам хаавал “Нарантуул” худалдааны төвд худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хохироосон хэрэг болно гэлээ. Ингээд энэ сарын 21-ээс Халдвартын эмнэлгийн автобусны эцсийн буудлыг “Нарантуул” худалдааны төв хүртэл холбосон замтай болно.

0 Сэтгэгдэл