Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Хэн нь хөрөнгө оруулагчдын эрлэг вэ?

Жиргээч ТАНХАЙ ЭМЭЭ-гийн зураг

Баабар бичиж байна.
Засгийн газар байгуулагдлаа. Хамгийн аймаар шантаажчид, мэдрэлийн өвчтэй хэсэг нь санхүү хөрөнгө оруулалт, уул уурхайг хариуцдаг байх шүү.
 *Хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөгжлийг Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр хариуцдаг.
*Уул уурхайн асуудлыг хариуцахаар Уул уурхайн сайдаар ноён Д.Ганхуяг ажилладаг.

Баабар бичиж байна. Өдгөө МАН-ын шинэчлэлийг зарлаад яваа энэ хэд уг нь ноднин хууль гаргахдаа портууныг л ганцааранг нь урдаа түлхчих байсан юм. Өөрийгөө хариуцах чадваргүй хүн нийгмийн болон хуулийн өмнө хариуцлага хүлээдэггүй болохоор цаадах нь цагаадаад гарна.
 *Портуун гэж Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг “авгайлан” дууддаг билээ.
Баабар бичиж байна. Оюутолгойг шантаажилж есөн тэрбум төгрөг хуссан нөхөр дээрх хуулийг санаачлагчдын нэг шүү дээ.  Хуулийг санаачлагч нь Занданшатар, Бямбацогт нар, ажлын хэсгийн ахлагч нь Н.Энхболд, найруулагч нь “68-ын аав” портуун гэгч солиот. Сайхан хамаанд байгаа биз?
*Хэн нь есөн тэрбум төгрөгийн эзэн бэ? Асуулт ахиад асуулт...
Баабар бичиж байна. Хөрөнгө оруулагчидтай олон жил дайтсан эрэлхэг эх орончид гудамжнаас бөөнөөрөө хууль тогтоогч болон ороод ирэх нь тэр. Гишүүн болсон нэгэн өвчит “хөрөнгө оруулагчдын эсрэг монголчууд цөмөөрөө нэг талдаа гараад хамтраад байлдая” гэж уриаллаа.
* Гудамжинд жагсаал цуглаан зохион байгуулсаар Төрийн ордонд заларсан эрхмүүд:
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
УИХ-ын гишүүн Г.Уянга
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ
УИХ-ын гишүүн Ж.Батзандан
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
УИХ-ын гишүүн Д.Батцогт
Баабар бичиж байна. Дэлхий нийтээр цацагддаг “Блүмбэрг” телевизээр Чингис бондын эзэн Батбаяр ярилцлага өгөхдөө “Бид одоо үндэстэн дамнасан корпороциудын эрхшээлээс нэг мөсөн гарч, Японоос хязгааргүй их зээл аван түүгээрээ монгол эсгийг брэнд болгож барилгын дулаалгад ашиглах болно” гэж хөөрхлөө.
*Үндэстэн корпорациудын эрхшээлд гүн автаж, “Рио Тинто”-д “атгуулж” суугаагаа Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр хэрхэн тайлбарлахыг сонсохсон.
Баабар бичиж байна. Ерөнхийлөгчийн сонгууль боллоо, МАН-ын нэр дэвшигч хөрөнгө оруулагчдыг хөөж туугчдын тод магнай.
* УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн.
Баабар бичиж байна. Зандкаа ярилцлагадаа өнгөрсөн жилийн өөрийнх нь нэрэмжит хорлонт хуулийн тухай нь асуухад “Одоо цөмөөрөө өнгөрснөө биш ирээдүйгээ харцгаая” гэсэн маш сайхан хариулт өгчээ.
*УИХ-ын гишүүн асан Г.Занданшатар сонгуулиас өмнө Монголын гадаад харилцааг хариуцаж байлаа.
0 Сэтгэгдэл
odoo yahav dee iim amitadaar tur bariulj baidag yamar ard tumen baina tiim tur baidgaa gej
Хамгийн их уншсан