“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно
"Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Дугаар хязгаарлах өдрүүдэд тролейбус үнэгүй үйлчилнэ
Нийслэлд зам засварын ажил ид өрнөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Зүүн дөрвөн зам, Офицерүүдийн ордон, Ботаник, Доржийн гудамж, Хан-Уул дүүргийн үйлдвэрийн гудамжны зэрэг 9 зам, 10 орчим уулзварт засвар, өргөтгөл шинэчлэлтийн ажил хийж, хэсэгчлэн хаагаад байна. Энэ нь замын хөдөлгөөний ачааллыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж байгаагаас гадна хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан хотод орж ирэх тээврийн хэрэгслийн тоо эрс өссөн нь хотын зарим замуудад түгжрэл үүсгэх шалтгаан болжээ. Тиймээс замын хөдөлгөөний ачааллыг бууруулах түр зохицуулалтыг 8 сарын 24-31-ний өдрийг дуустал 8 өдөр хэрэгжүүлэх саналыг “Авто замын түгжрэлийг бууруулах, нэгдсэн удирдлагаар хангах” эрх, үүрэг бүхий ажлын хэсгээс оруулжээ. Ажлын хэсэг 8 сарын 24-31-нийг дуустал 07:00-21:00 цагийн хооронд тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах юм. Энэ хуагцаанд троллейбусыг үнэгүй явуулах аж, Мөн энэ хугацаанд Нарантуул захын хойд хаалга хүртэл шинээр автозам тавьж, нарны зам руу чигээр нь гаргах, нийтийн тээврийн шинэ зогсоол хийх, захын доторх автомашины зогсоолыг цэгцлэх, Мишээл экспо, Жигжиджавын гудамж, Зүүн дөрвөн зам, Офицерүүдийн ордон, Ботаник, Доржийн гудамж, Үйлдвэрийн гудамжны зорчих хэсгийн засвар, шинэчлэлтийн ажлуудыг 100 хувь дуусгах шаардлагатай гэж үзсэн байна. Ингэснээр замын хэт төвлөрөл тодорхой хэмжээгээр буурах юм. Түүнчлэн төвийн 6 дүүргийн 17 цэгт хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг түрээсийн хураамжгүйгээр зохион байгуулахаар боллоо. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хүрээнд зах худалдааны төвүүдийн автозогсоолыг цэгцлэх, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг ачих, журамлах, тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаяг тодорхойгүй бол улсын дугаарыг нь хүчингүй болгох зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзсэн байна. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд энэ асуудлыг дэмжсэн бөгөөд хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах түр зохицуулалтын арга хэмжээ авах тухай нийслэлийн Засаг дарга захирамж гаргахаар боллоо.

0 Сэтгэгдэл
Г.Б
Ajilaa zuv zohion baiguulj chadahgui ymnudas bolj hudulguund oroltsoj chadahgui boloh ch gej naadam zugaa tsengel gej balairch baihar zamaa yanzjlaj bhgui. Hunii erhig buduulger zorchij mashinaa unaad ch yavj bolhgui ene teneg baliar buriad Bat uul gej neg mal. Ene joohon hotiig zohitsulchahad tadag bna ene uls turiinhun. Mash chuhal ajiltai bhad ymig dandaa tulgaj tgd teriigee buduulgeer zurchuj ard tumend hucheer tulgadag ardchilsan niugem uu ene.
2013.08.24