БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Ашигт малтмалын нөөцийн сан нэмэгдэв
Геологийн салбар уурхайн олборлолтоосоо 20-30 жилээр түрүүлж, эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулж, төдий чинээгээр улс орны үнэ цэнийг нэмэгдүүлдэг гэдэг. Иймд манай улсын эрдэс баялаг жил бүр нэмэгдсээр байна. Жишээ нь, энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт есөн төрлийн ашигт малтмалын нөөц Эрдэс баялгийн санд шинээр бүртгэгдэв. Үүнд алт 7.82, зэс 280 мянга, төмөр 70, хайлуур жонш 1.1 сая, нүүрс 2.6 тэрбум тонноор тус тус нэмэгджээ. Монгол Улсын нүүрсний геологийн таамаг нөөц 173 тэрбум, тогтоогдсон нөөц нь 21.5 тэрбум тонн байсан. Гэтэл энэ онд 2.6 тэрбум тонноор нэмэгдсэн нь нүүрсний нөөцөөр дэлхийд эхний аравт багтах болсон байна.
Ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо 2005 онд 5913 болон, нийт нутаг дэвсгэрийн 44 гаруй хувьд хүрсэн удаатай. Тэгвэл өнгөрсөн сарын байдлаар хайгуулын 2090, ашиглалтын 1274 тусгай зөвшөөрөл байна. Энэ нь нийт нутаг дэвсгэрийн 11 хувийг эзэлж буй юм. Нөгөө талаар нийт олгогдсон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо буурч, ашиглалтынх нь нэмэгджээ. Иймд сүүлийн жилүүдэд ашигт малтмалын олборлолт, экспорт нэмэгдэх болсон юм.

0 Сэтгэгдэл