Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийг хууль бусаар сонгосон гэв

Энэ жил Засгийн газраас оёдлын үйлдвэрүүдэд 23 тэрбум төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй хөнгөлөлттэй зээл олгож, сурагчийн дүрэмт хувцас хийлгэхийг холбогдох байгууллагуудад даалгасан. Үүний дагуу ҮХААЯ-наас “Оёдлын нэгдсэн холбоо”-ны гишүүн компаниудад дүрэмт хувцас үйлдвэрлэх эрх өгсөн. Гэвч “Сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэх, үйлдвэрлэгчдийн холбоо”, “Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв” төрийн бус байгууллагынхан үйлдвэрлэл хууль бусаар явж байна гэлээ. Учир нь, ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр “Оёдлын нэгдсэн холбоо”-ны гишүүн долоон компанийг сонгож, хууль зөрчсөн эсэхийг тогтоож өгөхийг ШӨХТГ-ынханд ханджээ. Тус газраас долдугаар сарын 25-ны өдрийн 1/44 тоот удирдамжийн дагуу шалгахад  “Төслийн сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй ил тод мэдээлээгүй, оёдлын үйлдвэрлэлийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг бусад аж ахуй эрхлэгчийг сонгон шалгаруулалтад оролцох боломжоор хангаагүй нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5 дахь “Зах зээлийн нутаг дэвсгэр эсхүл үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ, барааны нэр төрөл, худалдагч, худалдан авагчийн хүрээг хувиарлахад чиглэсэн”, 13.2.7 дахь заалтын “Аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн” шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалтыг тус тус зөрчсөн байна” гэсэн шийдвэр гаргажээ.

Энэ асуудлыг даруй залруулж өгөхийг салбарын яаманд нь мэдэгдсэн ч одоог хүртэл хариу ирүүлээгүй. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичиг хүргүүлнэ гэдгээ ч төрийн бус байгууллагынхан хэлэв.
Харин энэ талаар ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал “Сурагчийн дүрэмт хувцасны тендерт цөөн тооны компанийг хуйвалдааны зарчмаар сонгон шалгаруулаагүйг албан ёсоор хэлье. Дүрэмт хувцасны үйлдвэрлэлд оёдлын 67, сүлжих 48, хялгас ялгах найм, ээрэх зургаа нийт 130 үйлдвэр оролцож байгаа. Сонгон шалгаруулалтгүйгээр долоо компанийг сонгосон гэдэг ташаа мэдээлэл” хэмээн мэдэгдэж байсан юм. Ямартай ч, хичээлийн шинэ жилийн сургаар сөхөгддөг сурах бичиг, дүрэм хувцасны асуудал энэ жилийн улирлын сенсааци ч байж мэдэх юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан