Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Жижиг “Таван толгой”өнөөдрөөс нүүрсээ тээвэрлэнэ
Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн өмчийн “Таван толгой” ХК өнөөдрөөс нүүрсээ тээвэрлэхээр болжээ. Өнгөрсөн оны зургадугаар сард Улсын мэргэжлийн хяналтын газраас тус компанийг Гашуун сухайтын боомт руу шороон замаар тээвэрлэлт хийхийг хориглосноор үйл ажиллагаа нь бүрэн зогсоод байсан юм. Дэлхийн нүүрсний зах зээлийн хямралтай зэрэгцэн тээвэрлэлтийг зогсоосон нь компанийг хүндхэн байдалд оруулаад байжээ.  
Улсад төлдөг татварын хэмжээгээр эхний гуравт бичигддэг, Өмнөговь аймгийн төсвийн 70 хувийг жижиг “Таван толгой” дангаараа бүрдүүлдэг. Орон нутаг тус компанийн 51 хувийг эзэмшдэг учир ногдол ашиг, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт гээд Өмнөговийн олон асуудлыг шийддэг байж. Таван толгой-Гашуун сухайтын чиглэлийн хатуу хучилттай авто зам ашиглалтад орсон хэдий ч эзэмшигч компани “Энержи ресурс” тээврийн компаниудаас нэг машин нь нэг удаа зам ашиглахад 400 мянган төгрөгийн төлбөр нэхжээ. Нэг машин нэг удаадаа 400 мянган төгрөг төлж тээвэр хийх нь ашиггүй учир арга буюу шороон замаар нүүрсээ зөөж байсан аж. Тиймээс эдгээр асуудлыг шийдэхээр Зам тээврийн сайд нөхцөл байдалтай танилцаад, Ерөнхий сайд Н.Алтанхуяг компаниудын төлөөлөлтэй уулзан шороон замаар тээвэрлэлт хийх зөвшөөрөл олгосон байна. Ингэхдээ замын усалгаа, арчлал, осол аваар, аюулгүй байдлыг “Таван толгой” ХК-д хариуцуулж, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, тус компанийн ТУЗ-д үүрэг өгөөд өнөөдрөөс эхэлж нүүрсээ Гашуун сухайтын боомт руу тээвэрлэхээр болсон байна.  
“Таван толгой” ХК-ийн 51 хувийг орон нутаг, үлдсэн 49 хувийг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан