Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Ноёд” группын Г.Буяндорж газрын гаваар оров уу

“Ноёд” группын захирал Г.Буяндорж хаачив. Түүнийг хаана байгаа бол гэх хүн олон байна. Учир нь, түүнийг орон даяар эрэн сурвалжилж байгаа гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр багагүй гарсан. Тэрчлэн “Sky Tower” хотхонд байрлах гэрийг нь Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газраас битүүмжлээд байсан бол одоо түүнийг хаа таарсан газар нь албадан баривчлах шийдвэрийг холбогдох байгууллагаас гаргаад байна.
“Ноёд” группын нэр дээр харьяалагдан барилддаг Улсын аварга Г.Эрхэмбаярт хүндэтгэл үзүүлэх наадам Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод болоход тэнд шинэ аваргын бөөрөнд наадалдчихаад л гүйж яваа харагдсан. Түүнээс хойш эл эрхэм олны нүдэнд өртсөнгүй. Эхнэр Т.Ариунаа ч олны нүдэнд өртөхгүй байна.
Өчигдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Г.Эрхэмбаяр аваргад хүндэтгэл үзүүлэх наадамд ч Г.Буяндорж ирсэнгүй. Ирсэнгүй ч гэж дээ, наадмын хүндэт индэрт сууж харагдсангүй. Бодвол нутгийн зон олноосоо санаа зовоод ил гараагүй байж мэдэх. Аваргад хүндэтгэл үзүүлэх наадам болоод тэр үү байсгээд л Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяад “Ноёд” группын бөх хэмээн цоллох. Мөн тус группын харьяа нэгэн компанийн захирлыг дуудсан ч мөн л үзэгдсэнгүй. Магадгүй Г.Буяндорж гарын доорх хүмүүсээ олны нүдэнд үзэгдэхгүй бай гэж лүндэн буулгасан байхыг ч үгүйсгэхгүй юм.

Ямартай ч энэ наадамд ирэх болов уу гэсэн ч ирсэнгүй.
Ер нь, Г.Буяндорж гэгч ямар хэрэг үйлдсэн болоод цагдаагийнхан эрэн сурвалжлаад байгааг сонирхоё. Түүнийг саяхнаас хэрэгт татсан ч юм биш аж. Аль 2008 онд орлогын албан татвараас зайлсхийсэн, төрийн цагдаа нарт авилга өгсөн гэх хэрэгт сэжиглэн шалгаж байжээ. Мөн энэ хэрэгт холбогдуулан гурван ч нягтлан бодогчийг нь шалгаж байгаа тухай хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр бичжээ.

Тэрчлэн 2004 оны хоёрдугаар сарын 4-нд “Да Мон Трейд” ХХК “Зоос” банкинд 550 сая төгрөгийн зээлийн эрх нээлгэжээ. Түүнийг бусадтай бүлэглэн онц их хэмжээний мөнгө угаасан хэрэгт Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгаж эрүү үүсгэн Нийслэлийн прокурорт шилжүүлсэн юм байна.
Гэтэл шалгах явцад Г.Буяндорж тус компанийн тамга, тэмдэг, удирдлагын гарын үсгийг хуурамчаар ашиглан 2004 онд хоёр удаагийн давтамжтайгаар 100 гаруй сая төгрөгийг “Зоос” банкнаас авч байсан аж. Ийн түүний үйлдсэн хэргийн үргэлжлэл одоо шуугиан тарьж байгаа нь энэ аж.
Түүнд холбогдох хэргийг шалгах үед дуудсан цаг нь ирэхгүй мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан, залилангийн хэргийн шүүх хурал нь хэд хэдэн удаа товлогдсон ч ирэхгүй байгаа нь шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан хэмээн үзэж ийнхүү албадан саатуулахаар болжээ.

Д.Намнан

0 Сэтгэгдэл
Ariunaa ch adilhan hudalch hulgaach baigaa ym uhsenii chin hairan duuchin.Ene muu Bdorj chin neg muu jijig gariin luivarchin ym bn daa,yasan teneg luivar hiideg gar ve
muu xulgaich xaa l xoldov gej
Мөнгө харсан дурлал эцэстээ ийм болгож байгаа юм даа. Хайран дуучинг баллаад хаячихлаа
Хамгийн их уншсан