ЗГ:Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 109 компанийг 87 болгоно
Н.Тавинбэх: ДЦС-3 дээр дахин дэлбэрэлт болоогүй
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сард болно
Ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах үйл явц үргэлжилж байна
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Гангийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангаж ажиллахыг анхаарууллаа
ЗГ: Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар үүрэг даалгавар өглөө
Нийслэл болон аймгийн сургууль, цэцэрлэгт 3324 багшийн сул орон тоо байна
Д.Бат-Эрдэнэ даргын өрөөгөө зассан мөнгөөр 30 сургуулийг засч болох байж
Хэдхэн хоногийн дараа хичээлийн шинэ жил эхлэх гээд л айл бүр хүүхдийнхээ хувцас хунар, дэвтэр харандааг зэхээд. Сургулиуд анги танхимаа засч, хана туургаа будаад....Сургууль цэцэрлэгийн засвар юу болж байна хэмээн БШУЯ, хотын боловсролын газрын хэдэн албан тушаалтныг хэвлэлийнхэн ээрүүлдээд......
Намар намарт л байдаг нэгэн зураг. Харин дунд сургуулийн урсгал засварт хэдий төгрөг төсөвлөж өгдөг юм бол. Капитал буюу их засвар ч яахав тусад нь зураг төсөл гаргаад, мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ. Урсгал засвар гэхээр хөөрхий сургуулиуд хэдэн ширээ сандлаа будна, ханаа будна, шохойдно. Хагархай цонхоо шиллэнэ дээ. Дурдаад байвал багагүй ажил аа.
Гэтэл сургуулиар яваад захирал, аж ахуйн улстай уулзаж явахад нийслэлийн зарим дүүрэг нэг сургуульд хичээлийн жилийн бэлтгэл болгож урсгал завсарт нь зориулж сайндаа 1,5-2,0 сая төгрөг төсөвлөж өгдөг гэнэ. За тэгээд л энэ нь аманд ч үгүй, хамарт ч үгүй болохоор л хэдэн багш нараа өмнөө барьж байгаад эцэг эхчүүдээс хандив тусламж хүсдэг, заримынх нь уурыг хүргэж дээш доош нь хэлүүлдэг. Зарим нь ч яахав миний хүүг л сургаж байгаа юм гээд хэд гурван төгрөг нэмэрлэдэг.
Ингэж амьтны өмнө нэр нүүрээ барж байж есдүгээр сарын 1-нд шинэ сайхан хувцастай хүүхэд багачуудаа инээлдээд гүйж ирэхэд хаалга цонх нь бүтэн, хана туурга нь өнгөлөг байдаг юмсанж. Сургууль бол хүүхдийн ордон. Тэнд 5-17 насны хүүхэд багачууд суралцдаг болохоор хагарах, халцрах юм мундахгүй. Хүүхэд гүйж харайж, инээж наргиж байж өсдөг, хүмүүждэг.
Сургууль цэцэрлэгийн засварын ажил ид эхэлж байх үеэр хэвлэлийнхнийг төдийгүй хотынхныг алмайруулсан нэгэн мэдээ тархсан нь Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ гэдэг нөхөр өөрийнхөө албан өрөөг 70 сая төгрөгөөр тохижуулж, 59 сая тьөгрөгөөр шинэ машин авч унасан гэсэн нэг мэдээ байсан.
Долдугаар анги төгсч, МАН-ын дарга нарын нэр нүүрэн дээр дээшээ өгсөн нийслэлийн Авто замын газрын дарга хүртэл болж булай булхай хоёр нь илчлэгдэж байсан энэ нөхөр сайндаа л дамждаг хоёр өрөөнд залардаг биз. Үүнийгээ ямарч тендергүйгээр л 70 сая төгрөгөөр засуулчихаад “Би хаана ч тансаглана” хэмээн иргэд рүүгээ агсагнаж суугаа. Гэтэл тэр хоёр сая төгргөөр засах гээд байгаа гурван давхар, 920 хүүхдийн суудалтай сургуулийн барилга хэдэн анги, өрөө тасалгаатай билээ.
Ямар ч мэргэжил боловсролгүй, булхай луйвраар албан тушаал эзэмшсэн, долдугаар ангийн боловсролтой нэг нөхөр суух ганц өрөөгөө 70 сая төгрөгөөр засуулан тансаглаж байхад 2000 шахам хүүхэд сурдаг 60-70 өрөө тасалгаа, анги танхимтай бүхэл бүтэн сургуулийн засварт сайнаа л 2,0 сая төгрөг хуваарилж байна, өнөөдөр бид.
Чухамдаа тэр мөнгийг, тухайлбал Чингэлтэй дүүргийн ард иргэдээс улсын төсөвт оруулсан хөрөнгө мөнгийг эргүүлээд сургуулиудад, онцолбол засварын мөнгөнд нь хуваарилдаг газар нь Чингэлтэй дүүргийн ИТХ, түүний дарга нь нөхөр Д.Бат-Эрдэнэ.
Өөрөө болохоор хаана л бол хаана тансаглаад, хүүхдүүдэд болохоор дусаах төдий л хуваарилдаг.......Ариун явдал юм уу энэ чинь...
Энэ чинь нөхөр Бат-Эрдэнэ өөрөө биш биз дээ
Өгч байгаа хөрөнгө нь л тэр л дээ, хө
Өгч байгаа хөрөнгө нь л тэр л дээ, хө
30 сургууль засаад байхдаа яахав дээ. Жаахан үнэмшиж мэдэхээр бич л дээ. 2 өрөө байр засахад 15 сая болоод байнаа, найзаа. Гэхдээ тавилга авахгүйгээр шүү. Баадаг өрөөгөө жаахан өнгө оруулаад, хэвтдэг өрөөндөө жаахан замазка, эмульс наахад л тийм болно доо...

Намар намарт л байдаг нэгэн зураг. Харин дунд сургуулийн урсгал засварт хэдий төгрөг төсөвлөж өгдөг юм бол. Капитал буюу их засвар ч яахав тусад нь зураг төсөл гаргаад, мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ. Урсгал засвар гэхээр хөөрхий сургуулиуд хэдэн ширээ сандлаа будна, ханаа будна, шохойдно. Хагархай цонхоо шиллэнэ дээ. Дурдаад байвал багагүй ажил аа.
Гэтэл сургуулиар яваад захирал, аж ахуйн улстай уулзаж явахад нийслэлийн зарим дүүрэг нэг сургуульд хичээлийн жилийн бэлтгэл болгож урсгал завсарт нь зориулж сайндаа 1,5-2,0 сая төгрөг төсөвлөж өгдөг гэнэ. За тэгээд л энэ нь аманд ч үгүй, хамарт ч үгүй болохоор л хэдэн багш нараа өмнөө барьж байгаад эцэг эхчүүдээс хандив тусламж хүсдэг, заримынх нь уурыг хүргэж дээш доош нь хэлүүлдэг. Зарим нь ч яахав миний хүүг л сургаж байгаа юм гээд хэд гурван төгрөг нэмэрлэдэг.
Ингэж амьтны өмнө нэр нүүрээ барж байж есдүгээр сарын 1-нд шинэ сайхан хувцастай хүүхэд багачуудаа инээлдээд гүйж ирэхэд хаалга цонх нь бүтэн, хана туурга нь өнгөлөг байдаг юмсанж. Сургууль бол хүүхдийн ордон. Тэнд 5-17 насны хүүхэд багачууд суралцдаг болохоор хагарах, халцрах юм мундахгүй. Хүүхэд гүйж харайж, инээж наргиж байж өсдөг, хүмүүждэг.
Сургууль цэцэрлэгийн засварын ажил ид эхэлж байх үеэр хэвлэлийнхнийг төдийгүй хотынхныг алмайруулсан нэгэн мэдээ тархсан нь Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ гэдэг нөхөр өөрийнхөө албан өрөөг 70 сая төгрөгөөр тохижуулж, 59 сая тьөгрөгөөр шинэ машин авч унасан гэсэн нэг мэдээ байсан.
Долдугаар анги төгсч, МАН-ын дарга нарын нэр нүүрэн дээр дээшээ өгсөн нийслэлийн Авто замын газрын дарга хүртэл болж булай булхай хоёр нь илчлэгдэж байсан энэ нөхөр сайндаа л дамждаг хоёр өрөөнд залардаг биз. Үүнийгээ ямарч тендергүйгээр л 70 сая төгрөгөөр засуулчихаад “Би хаана ч тансаглана” хэмээн иргэд рүүгээ агсагнаж суугаа. Гэтэл тэр хоёр сая төгргөөр засах гээд байгаа гурван давхар, 920 хүүхдийн суудалтай сургуулийн барилга хэдэн анги, өрөө тасалгаатай билээ.
Ямар ч мэргэжил боловсролгүй, булхай луйвраар албан тушаал эзэмшсэн, долдугаар ангийн боловсролтой нэг нөхөр суух ганц өрөөгөө 70 сая төгрөгөөр засуулан тансаглаж байхад 2000 шахам хүүхэд сурдаг 60-70 өрөө тасалгаа, анги танхимтай бүхэл бүтэн сургуулийн засварт сайнаа л 2,0 сая төгрөг хуваарилж байна, өнөөдөр бид.
Чухамдаа тэр мөнгийг, тухайлбал Чингэлтэй дүүргийн ард иргэдээс улсын төсөвт оруулсан хөрөнгө мөнгийг эргүүлээд сургуулиудад, онцолбол засварын мөнгөнд нь хуваарилдаг газар нь Чингэлтэй дүүргийн ИТХ, түүний дарга нь нөхөр Д.Бат-Эрдэнэ.
Өөрөө болохоор хаана л бол хаана тансаглаад, хүүхдүүдэд болохоор дусаах төдий л хуваарилдаг.......Ариун явдал юм уу энэ чинь...
0 Сэтгэгдэл
bagsh
surguulid ugch baigaa zasvariin mungu ni hicheeliin bairniihaa hongiliin shal, haniig ch budaj hurehgui baidag yum bish uu, ter 1.5 say deeree nemeed 2 sayiig ugvul surguuli zasvaraa chanartai hiihed nemer bolno do
2013.08.13
2013.08.13
2013.08.13
2013.08.13
2013.08.13