ЗГ:Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 109 компанийг 87 болгоно
Н.Тавинбэх: ДЦС-3 дээр дахин дэлбэрэлт болоогүй
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сард болно
Ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах үйл явц үргэлжилж байна
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Гангийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангаж ажиллахыг анхаарууллаа
ЗГ: Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар үүрэг даалгавар өглөө
Нийслэл болон аймгийн сургууль, цэцэрлэгт 3324 багшийн сул орон тоо байна
Ирээдүйд та бид юу идэх вэ
Дэлхийн хүн ам өсөхийн хэрээр хязгааргүй хэрэглээг хязгаарлагдмал нөөц баялгаар хэрхэн хангах вэ гэдэг асуудал хүн төрөлхтний толгойны өвчин болж байна. Тэртэй тэргүй өнөөдөр дэлхий даяар хэдэн зуун сая хүн өлсч байхад дэлхийн хүн ам 7 тэрбумыг давлаа.
Энэ бүхнээс үүдээд эрдэмтэд хүн төрөлхтний ирээдүйн хоол хүнсний талаар санаа тавьсаар ирж. Энэ сарын эхээр Лондонд хиймэл махаар хийсэн анхны гамбургерийг олонд танилцууллаа. Үхрийн эсээс гарган авсан энэ бүтээл төгс болсон гэхгүй. Гэхдээ энэ бол өндөр технологи ашиглан гаргаж авч байгаа хүнсний анхны ганц бүтээл биш. Маргааш, нөгөөдөр та бидний идэж мэдэх хүнсний олон зүйлийг эрдэмтэд газар сайгүй туршиж байна.
Эсээс гаралтай котлет

Манай гаригийн анхны хиймэл гамбургерийг гарган авахын тулд таван жилд 375 мянган доллар зарцуулсан. Голландын Маастрихтын их сургуулийн профессор Марк Прост тэргүүтэй эрдэмтэд булчингийн хэрчим махнаас өсгөх замаар ийм мах гарган авсан хэрэг. Одоогоор хиймэл маханд дутагдалтай зүйл их байгаагаас ийм мах наад зах нь 10-20 жилийн дараа л зах зээлд гарна гэж таамаглаж байгаа юм байна.
Хэвлэгчээс гаргаж авах шоколад

3D технологийн хэрэгцээ түгээл болж байгаагаас үүнийг ашиглан хүнс үйлдвэрлэхээр эрдэмтэд туршиж эхлээд байна. 2011 онд Британийн Экстерийн их сургуулийн эрдэмтэд ийм хэвлэгч машинаас шоколад гарган авахаар туршжээ. 2012 оны дөрөвдүгээр сараас шоколад хэвлэгч машиныг судалгааны Choc Edge компани 4424 доллараар худалдана гэж сайтдаа зарласан байна. Энэ бол ердөө л ерийн хэвлэгч шиг машин. Зааны зураг орууллаа гэхэд л гурван хэмжээсээр дүрсийг нь гаргаад ирнэ.
АНУ-д мах хэвлэх талаар багагүй туршиж байгаа. Modern Meadow компани махны эсээс үржүүлэх замаар мах гаргаж авахаар оролдсоор байна. Энэ он гэхэд эхний үр дүн гарна гэж байгаа.
Шарсан төмсний амттай ялаа

Хүнсний хямралыг даван туулах нэг арга нь шавьжийг хүнсэнд хэрэглэх явдал гэж байгаа. Гэхдээ хэлбэр дүрсийг нь таатай болгох. Немцийн хүнсний дизайнер Катарина Унгер шавьжаар уураг ихтэй хүнс бэлтгэхэд зориулсан ферм байгуулжээ. Хаа л бол хаана нисээд бараг л амар заяа үзүүлдэггүй ялааг тусгай машинд үржүүлж өсгөн, тэндээс нь хоол болгоно. Нэг грамм ялаа чинь 18 хоногийн дараа 2,4 кг шинэ бүтээгдхүүн болно. Энэ нь тэгээд ердөө л шарсан төмс шиг амттай болно гэнэ. Ялаанд чинь протейн, кальци, аминохүчил их байдаг байна. Энэ нээлтээ энэ зун зарласан ч зах зээлд хэзээ гаргахаа мэдэгдээгүй байна.
Цагаан хоолтнуудад зориулсан тахианы мах

Америкийн Beyond Meat компани тахианы махыг орлуулах арга олжээ. Миссури хүрээлэнгийн эрдэмтэд энэ ажилд долоон жилээ зориулж яг л жинхэнэ шигээ амттай хиймэл мах гаргаж авсан гэдгээ зохиогч Биз Стоун твиттертээ бичсэн байна. Тэр хэрэв үүнийг цагаан хоолтнуудын зоогийн газарт тавьчихвал тэд авахгүй дээ хэмээн Стоун хошигножээ.
Тахианаас гарахгүй өндөг

32 настай Жош Тетрик 2011 онд Hampton Creek Foods компани байгуулж хиймэл өндөг гарган авахаар ажиллаж эхэлсэн байна. Тэр биохимич Жохан Буттай нийлээд анхны бүтээгдхүүн болох шар нунтгийг Beyond Eggs ургамлаас гаргаж авчээ. Үүнийгээ өндөг хэрэглэдэг бүтээгдхүүндээ оруулах юм гэнэ. Харин тэд яагаад өндгийг зохиомлоор гарган авах гээд байгаагаа мэдээлээгүй байна. Бодвол тахиа бас л хүрээлэн багаа орчинд сөргөөр нөлөөлсөн юм байлгүй.
60 жил хадгалж болох талх

2012 онд богино долгионы зуух үйлдвэрлэгч Microzap компани талхыг 60 хоног хүртэл хадгалж болно гэж мэдэгдлээ. Техасын их сургуулийн эрдэмтдийн олсон энэ арга нь талхаа эхлээд богино долгионы зууханд хийгээд 10 секунд халаах гэнэ.
Нано дарс

Голландын дизайны Next Nature студи хүнсний үйлдвэрлэлд нано технологи ашиглах туршилт хийж нано дарс гаргаж авчээ. Тепературын өөрчлөлтөөр тэд амт, үнэр, өнгийг ч өөрчилж болно гэнэ. Тэгэхээр ямар өнгөтэй, ямар амтттай дарс гаргаж авахаасаа шалтгаалаад хэр халаах вэ гэдгээ тогттоно. Ухаандаа зөөлөн каберне дарс гаргаж авахад нэг секунэд 900 ватт байх жишээтэй.
Холимог хүнсний бэлдмэл

Харвардын их сургуулийн 51 настай профессор Дэвид Эдвардс хүнсний нэг бүтээгдхүүн WikiCell хэмээх бэлдмэл гаргаж авсан. Энэ нь нунтагласан самар, калцийн агууламжтай бүтээгдхүүн. Гурилан гадаргуу, дотроо йогурт, мөхөөлдөс, шөл, жүүс байж болох. Гэхдээ одоохондоо энэ бүтээгдхүүнийг бас л худалдаанд гаргаагүй байгаа.
Замгаар ч бас боов хийж болно

Сан-Францискогийн The Solazyme компани 2003 онд замагнаас био түлш гаргаж авснаа мэдэгдлээ. Гэхдээ эн бол ганц эдний ажил биш олон газар ийм зүйл хийж байсан. Харин тэд энэ ажлаа өргөжүүлж замагнаас гурил гарган авах туршилт хийлээ. Шаргалдуу өнгөтэй энэ гурилыг мөхөөлдөс, гурилан боов, шоколад хийхэд ашиглаж болно гэж байна.
Ер нь замгийг япончууд олон төрлийн хоолондоо хэрэглэдэг л дээ. Харин урьд нь замаг идэж байгаагүй америкчуудын хувьд л нээлт болж байгаа болохоос биш.
Өглөөний цай, өдар, оройн хоол цугтаа

Атлантын 24 настай программист инженер Роб Ринехарт хүний эрүүл мэндэд зайлшгүй чухал шаардлагатай ундаа гарган авахаар оролдож байгаа нэгэн.Тэр үүнийгээ ердөө цаг хэмнэх тийм ундаа байх ёстой гэж байна. Бүх төрлийн витамин, эрдэс бодис, микро элеименд, амин хүчил, нүүрс ус, өөх тос агуулсан йогурт маягийн энэ ундаа нь нэг аягыг уухад л хүнд хэрэгтэй бүхий л уураг нөхөгдөж, өглөөний цай, өдар, оройн хоолоо нэг дор идэж ууна гэсэн үг гэнэ. Тэгээд үүнийгээ гарган авахад хэрэгтэй 100 мянга орчим доллар цуглуулахаар интернетээр зарлажээ. Эмнэлгийн дүгнэлт ч гаргуулсан гэнэ. Түүний хэлж байгаагаар энэ бүтээгдхүүнээ энэ оны сүүлч гэхэд АНУ, Канадад, ирэх оны гуравдугаар сараас Европ худалдаалах юм байна.
Өндөр технологийн гал тогоо

Францын тогооч Пьер Ганьер бол хүн төрөлхтний өлсгөлөнгийн тухай ч юм уу, ашиг орлогын тухай бодоогүй зүгээр л гал тогоондоо ямар нэгэн шинэ зүйл хийхийг боддог нэгэн. 2008 онд тэр химич Эрве Тистэй хамтраад жинхэнэ хиймэл зүйлээр бэлтгэдэг хоолны тухай бодож. Тэгээд өндөр технологийн тусламжтайгаар шингэн азотын хөргүүр ашиглан зарим зүйлийг ургуулан хольж нэгэн шинэ төрлийн хоол гаргаж авчээ. Түүний гаргаж авсан алим, лимоны амт бүхий шар бөмбөлгөөр юу ч хийж болно 2011 он гэхэд Тис, Ганьер хоёр сурагчидтайгаа хамтраад хэд хэдэн зохиомол бүтээгдхүүнээр хоол хийгээд амжжээ.

0 Сэтгэгдэл