“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно
"Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Хотын гэрэлтүүлгийг нэмэгдүүлнэ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсээс дүүргүүдийн ЗДТГ, гэрэлтүүлэг ашиглагч ХХК-иудтай хамтран хотын гэрэлтүүлгийн асалтыг хэвийн болгох, гэрэлтүүлэггүй газруудыг гэрэлтүүлэгтэй болгоход анхааран ажиллаж байна. Энэ онд нийтийн эзэмшлийн зам талбайд 968, орон сууцны хороололд 1054, гэр хороололд 2570 нийт 4592 гэрэлтүүлэг тавихаар төлөвлөөд байгаа юм. Цаашид Улаанбаатар хотын орон сууц, гэр хороолол, нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлгийн нэгдсэн мэдээллийн сан бий болгохоор зорьж байна. Одоогоор Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Төрийн ордны баруун, зүүн тал, Жуулчны гудамж, Сөүлийн гудамж, Зоригийн гудамж, Баруун сэлбийн гудамжуудад 863 ширхэг ДНАТ гэрэлтүүлгийг ЛЕД гэрэлтүүлгээр сольсон байна. Нийслэлийн Авто замын газрын захиалгаар он дамжин хэрэгжүүлж буй Нарны замын зүүн хэсэг буюу Өгөөмөр захын урд уулзвараас Чулуун овоо хүртэлх 2км авто замын өргөтгөл шинэчлэлт, Эскадрилийн хөшөөнөөс Улаанхуарангийн авто замын шинэчлэлт, Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Хот байгуулалтын салбарын МОН-2301 төсөл”-ийн хүрээнд Баруун салааны 4,5км авто зам, Зүүн салааны зам, Нисэх Био орох замуудад авто замын ажилтай хамт гэрэлтүүлэг хийгджээ. Мөн авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо хүртэлх авто зам, Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик,чиглэлийн 22.5 км авто зам, ЧД 12-р хороо Дэнжийн мянгын замын эцсээс цааш шинээр барих 1.2 км авто зам, БЗД 16-р хороо, Улаанхуарангийн зам, Эскадрилийн хөшөөнөөс Цэргийн их сургууль, Шархадны зам хүртэлх 1.5 км авто замын шинэчлэлт, СХД, 25-р хороо, Зүүнсалааны 3.6 км авто замыг шинэчилж, шинээр 1.2 км авто зам үргэлжлүүлэн барих нийт 20 гаруй зам гудамжуудад шинээр гэрэлтүүлэг хийнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл