Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
430.0 мянган ам.метр талбайн шарилжийг цэвэрлэжээ
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, тоосжилтыг багасгах,  иргэдийн  эрүүл орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлж, гудамж талбайг зүлэгжүүлэн, цэцгэн мандлуудыг хийгээд байгаа билээ.  Энхтайваны өргөн чөлөө, Нарны зам, 1 дүгээр хороолол, Тасганы овоо дагуу байгуулсан цэцгэн мандлыг нийслэлийн Хот тохижилтын газар, бусад хэсгүүдийн ногоон байгууламжийг хувийн аж ахуйн нэгж, байгууллагууд гэрээгээр гүйцэтгээд байна. Энэ ажилтай холбоотойгоор нийслэлийн Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газраас хотын  шарилж буюу зэрлэг ургамал устгах ажлыг  зохион байгуулж, хотын хэмжээнд 430.0 мянган м2 талбайг шарилжнаас салгажээ. Түүнчлэн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн удирдамжийн дагуу дүүргүүдийн ЗДТГ-аас хороодод үүрэг өгч, нутаг дэвсгэрийнхээ албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг шарилжаа устган, орчноо цэвэрлэхийг үүрэг болгожээ. Мөн  Захирагчийн Ажлын албанаас энэ ажилд хүч нэмэх үүднээс 6 компанийг шалгаруулан, дүүрэг бүрт хуваарилж,  нийтийн эзэмшлийн гудамж, талбай, орон сууцны хорооллын дотор ургасан шарилжийг  устгуулж,  устгал хийх ажилд нь хяналт тавин ажиллаж байгаа юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан