“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно
"Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Тээврийн хэрэгслийн бүртгэл чирэгдэлгүй болсныг иргэд сайшааж байна
“Автотээврийн үндэсний төв”-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс нь нийслэл, орон нутагт автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэх үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг “Хөсөг трэйд” ХХК-ийн байранд бүртгэдэг байхад иргэд үйлчлүүлэгчид төрийн үйлчилгээ хүнд сурталтай, хотын нэг захаас нөгөө зах руу явж байж бичиг баримтаа цуглуулдаг, цаг зав гарзадсан, үйлчилгээний цонх цөөн, заал жижигтэй, тав тухгүй газар үйлчилдэг гэх мэт маш их гомдол, шүүмжлэл байнга гаргадаг байсан.
Тэгвэл энэ бүхнийг өөрчлөн тус хэлтэс нь нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрлах “Рояал плаза” ХХК-ийн байр буюу Циркийн өргөтгөлийн байранд шилжин ирж, бүх үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, чанартай, тохилог орчинд үзүүлэх болсонд иргэд сайшаалтай хандаж байна.
Учир нь, байрлал өөрчлөгдсөнөөр үйлчилгээний танхим 1,5 дахин том болсноос гадна үйлчилгээний есөн цонх зэрэг ажиллаж, банк болон даатгалын байгууллагууд нэг дор байрлан нэг цэгийн үйлчилгээ үзүүлэн, хүлээлгийн танхимд зургаан ширхэг хяналтын камер суурилуулж өгснөөр гарч болзошгүй аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд тав тухтай орчинд түргэн шуурхай үйлчлүүлэх олон давуу тал бий болжээ.
Мөн зориулалтын авто машины зогсоол дээр зохицуулагч ажиллуулж тээврийн хэрэгслүүдийг зохицуулан ажиллаж байгаа нь үйлчлүүлэгчдийн сэтгэлд ихэд нийцэж байгаа юм.

0 Сэтгэгдэл