“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно
"Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Б.Билигсайхан: Зуслан дахь 20 айлын нэг нь л хогны хураамжаа төлдөг
-Зуслангийн айлуудад энэ сарын 1 гэхэд хогны уут тараана гэж байсан. Гэтэл зарим өрхөд өнөөдрийг хүртэл ирээгүй гэх юм?
-Ер нь, долдугаар сарын сүүлч гэхэд бүх айлд хогны уут тараасан байхаар төлөвлөсөн. Ийм уут аваагүй айлуудын хувьд хүнгүй байснаас авч чадаагүй байх. Ийм шалтгаанаар хоцорсон айл олон бий. Түүнээс биш хэсгийн ахлагч нар өдөр бүр зуслангийн бүсээр явж тарааж байгаа.
-Гэхдээ зориулалтын уутанд хийгээгүй, ил задгай хаясан хог их байна гэх юм. Энэ нь төсөл хэрэгжихгүй байгаатай холбоотой юу эсвэл иргэд уутаа хэрэглэхгүй байна уу?
-Энэ хогны уут 80х60 см хэмжээтэй болохоор хүмүүс өөр зорилгоор ашиглахын тулд хогоо жижиг торонд хийгээд хаячихдаг. Нөгөөтэйгүүр, зөвхөн зуслангийн бүсийн айл өрх ашиглах ёстой хогны уутанд хотын төвийнхөн хогоо хийж хаясан тохиолдол олонтаа гарсан. Энэ мэт шалтгаанаас болж шинэ менежмент төгс ажил хэрэг болж харагдахгүй байна. Тиймээс ногоон бүсэд хэрэгжиж буй шинэ менежментийн хүрээнд л хогны ногоон уутыг зуслангийн айлуудад тарааж байгаа юм шүү гэдгийг иргэдэд хэлмээр байна.
-Ер нь, хогны уут хэр хүрэлцээтэй байгаа вэ?
-Зуслангийн айлуудад сард 15 ширхэг уут өгч байгаа.
-Гэхдээ удаан ачаагүйгээс хур хог үүссэн тухай гомдол их гарч байгааг хэрхэн тайлбарлах вэ?
-Хог тээвэрлэлтийг Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд “Алтан дорнын хүч” ХХК, Чингэлтэй дүүрэгт “Найши трэйд” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байна. Зуслангийн хог хаягдлыг өмнөх жилүүдтэй харьцуулахад онцгой сайн ачиж байгаа гэж ойлгож болно. Хүмүүс хогийн цэгийг огт хоггүйгээр төсөөлдөг. Гэтэл Улаанбаатарт нийт 30 орчим мянган өрх амьдарч байна. Хогоо ачаад явсан ч удалгүй эргээд л овоорчихдог. Үнэндээ бороо хур ихтэйгээс гол горхи гаталж хүрдэг зарим цэгийн ачилт 2-3 удаа тасарсан.
-Анх шинэ менежмент хэрэгжүүлэхдээ ойр, ойрхон ачна гэж амласан юм биш үү?
-Үнэндээ, айлуудын бараг тал нь “Манайх хог гаргадаггүй”, “Манайх хогоо хотын төв рүү аваад явчихдаг” гээд энэ ажлыг дэмжихгүй тал их ажиглагдаж байгаа. Ирэх жилээс иргэд хэрэглээд заншчихвал өрх бүхэн хогоо ногоон уутанд хийж хаявал тээвэрлэгч компани хуваарийн дагуу ачдаг болно. Одоогоор нэг цэгт хогоо бөөгнүүлэн ачиж байна. Хамгийн гол нь, ногоон уутаа зориулалтаар нь ашиглах хэрэгтэй.
-Хог хаягдлын хураамж хэт өндөр буюу 10 мянган төгрөг болсныг иргэд шүүмжилж буй. Энэ тухайд?
-Зусланд гарч буй айл өрхүүд сар бүрийн цахилгааныхаа төлбөртэй хамт хогны 2500 төгрөг төлдөг. Тэгэхээр үндсэндээ нэг айл зуны гурван сард 7500 төгрөг өгдөг байх нь. Үүн дээр нэмээд 2500 төгрөгийг л эко ажилчдын цалинд зориулан хурааж байгаа юм. Тиймээс үнэтэй гэж бодохгүй байна. Түүнээс гадна хөрсний бохирдол, хог хаягдлыг багасгах чиглэлийн өөр бусад ажилд энэ төлбөрөөс хөрөнгө оруулах юм. Тухайлбал, нийтийн бие засах газар зуслангийн айлуудад тулгамдсан асуудлын нэг. Хэрвээ төлбөр хураамжаа бүрэн гүйцэд төлөөд байвал цаашдаа зуслангийн бүсийн хөрсийг эрүүлжүүлэх, зүлэг ногоо тарих зэрэг зохион байгуулалттай ажил хийх болно. Гэвч иргэд маань ногоон карт авахдаа маш хойрго хандаж байна. Бараг 20 айлын нэг нь л хураамжаа төлсөн гэхэд хилсдэхгүй.
-Зуслангийн бүсэд нийт хэдэн эко ажилчин ажиллаж байна?
-Сүхбаатар дүүрэгт 20, Чингэлтэй дүүрэгт зургаан эко үйлчлэгч ажиллаж байгаа. Гэвч иргэд төлбөрөө төлөхгүй байгаагаас эко ажилчдыг цалинжуулахад хүндрэл үүссэн. Ямар ч байсан цаашдаа иргэдийг хоггүй орчинд аж төрөх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ам тус бүрт хоёр эко ажилчин ажиллана гэж ойлгож болно.
Зуслангийн айл өрхийн хог хаягдлыг тээвэрлэх, цэвэрлэх ажлыг энэ жилээс шинэ менежментээр гүйцэтгэж байгаа. Гэвч энэ нь араасаа нэлээд гомдол, шүүмжлэл дагуулах болжээ. Энэ талаар нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын Зуслангийн товчооны ахлах мэргэжилтэн Б.Билигсайхантай ярилцлаа.
-Зуслангийн айлуудад энэ сарын 1 гэхэд хогны уут тараана гэж байсан. Гэтэл зарим өрхөд өнөөдрийг хүртэл ирээгүй гэх юм?-Ер нь, долдугаар сарын сүүлч гэхэд бүх айлд хогны уут тараасан байхаар төлөвлөсөн. Ийм уут аваагүй айлуудын хувьд хүнгүй байснаас авч чадаагүй байх. Ийм шалтгаанаар хоцорсон айл олон бий. Түүнээс биш хэсгийн ахлагч нар өдөр бүр зуслангийн бүсээр явж тарааж байгаа.

0 Сэтгэгдэл