БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
ГАЗРЫН ТОСНЫ ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАХ ИРГЭДИЙГ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАХААР БОЛЖЭЭ
Газрын тосны газар 2000 оноос гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудад газрын тосны мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажлыг эхлүүлж, сургалтын урамшууллын хөрөнгөөр гадаад, дотоодод оюутан залуусыг суралцуулах, сургалтын тэтгэлэг олгох ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулсан. Өнөөдрийн байдлаар 101 хүн тус газартай урт хугацааны сургалтын гэрээ байгуулан газрын тос болон түүнтэй холбогдох чиглэлээр гадаад оронд суралцаж байгаа бол 66 хүн сургуулиа төгсөөд иржээ. Иргэд сургалтын урамшууллын хөрөнгөөр суралцах сонгон шалгаруулалтад шүүмжлэлтэй хандсан учир холбогдох журмыг Засгийн газрын хуралдаанаар шинэчлэн баталлаа.
Журамд зааснаар Сонгон шалгаруулалтыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон өдөр тутмын хэвлэл, уул уурхайн, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, газрын тосны асуудал харуцсан төрийн захиргааны байгууллагын цахим хуудсаар сонгон шалгаруулалт болохоос 30 хоногийн өмнө зарлана.
Монгол Улсын их, дээд сургуульд сургалтын урамшууллын хөрөнгөөр суралцах сонгон шалгаруулалтад газрын тос, уул уурхайн чиглэлээр суралцахаар анх элссэн болон I, II дамжаанд 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцагч оролцох эрхтэй. Харин гадаадын их, дээд сургуулийн баклаврын шатанд суралцах сонгон шалгаруулалтад ерөнхий боловсролын сургуулийг A, B үнэлгээтэй төгссөн болон газрын тос, уул уурхайн чиглэлээр дотоодын их, дээд сургуулийн I, IIдамжаанд 3.0 ба түүнээс дээш голчтой суралцаж байгаа суралцагч оролцох боломжтой.
Мөн энэ чиглэлийн мэргэжлээр баклаврын зэрэгтэй, мэргэжлээрээ хоёр ба түүнээс дээш жил ажилласан иргэд гадаад болон дотоодын магистрын сургалтад, харин тав ба түүнээс дээш жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын туршлагатай иргэд гадаад, дотоодын докторын сургалтад иргэдийн шалгаруулалтад оролцох эрхтэй юм.
Газрын тосны газар 2000 оноос гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудад газрын тосны мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажлыг эхлүүлж, сургалтын урамшууллын хөрөнгөөр гадаад, дотоодод оюутан залуусыг суралцуулах, сургалтын тэтгэлэг олгох ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулсан. Өнөөдрийн байдлаар 101 хүн тус газартай урт хугацааны сургалтын гэрээ байгуулан газрын тос болон түүнтэй холбогдох чиглэлээр гадаад оронд суралцаж байгаа бол 66 хүн сургуулиа төгсөөд иржээ. Иргэд сургалтын урамшууллын хөрөнгөөр суралцах сонгон шалгаруулалтад шүүмжлэлтэй хандсан учир холбогдох журмыг Засгийн газрын хуралдаанаар шинэчлэн баталлаа.Журамд зааснаар Сонгон шалгаруулалтыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон өдөр тутмын хэвлэл, уул уурхайн, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, газрын тосны асуудал харуцсан төрийн захиргааны байгууллагын цахим хуудсаар сонгон шалгаруулалт болохоос 30 хоногийн өмнө зарлана.

0 Сэтгэгдэл