Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн шилдэг 100 их сургуульд төрийн зардлаар сурахын тулд...


Сүүлийн жилүүдэд ма­най залуучууд гадаадын өндөр хөгжилтэй оронд очиж суралцах, чанартай дээд боловсрол эзэмшихийг эрмэлзэх болсон. Энэ нь ч зүй ёсны хэрэг. Гэвч залуусын ихэнхид нь сургалтын төлбөр, амьжиргааны зардлаа шууд төлөх мөнгө санхүүгийн боломж бололцоо хомс байдаг. Иймээс энэ байдлыг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхийн шилдэг 100 сургуулийн аль нэгэнд суралцах урилга авсан оюутан залуусын сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж зарлиг гаргасан. Уг зарлигийг хэрэгжүүлэх тухай асуудал энэ оны эхнээс яригдаж бэлтгэгдсэн юм.

Дэлхийн шилдэг их сур­гуулийн зэрэглэлийн эх­ний 20-д багтсан сур­гуульд суралцагчид хүсэлтийг нь үндэслэн суралцаж буй мэр­гэжлийн чиглэлийг хар­гал­захгүйгээр санхүүжилт ол­гохоор заасан. Өөрөөр хэлбэл, шилдэг 100 их сургуулийн эхний 20 сургуулийн аль нэ­гэнд суралцахаар болбол ту­­хайн оюутан ямар ч мэр­гэжил сонгосон төрөөс сан­хүүжилт олгоно гэсэн үг. Ха­рин дараагийн зэрэглэлийн буюу 21-100-д багтсан сур­гуульд суралцахаар бол Мон­гол Улсын Засгийн газ­раас зарласан мэргэжлийн чиг­лэлийг харгалзан санхүүжилт олгохоор заасан юм.
Мөн Ерөнхийлөгчийн зарлигт дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын тогтоосон зэрэг­лэлээр тооцохоор заасан. Тухайлбал, дэлхийд зартай Томсон Ройтерс байгууллагын тогтоосон зэрэглэлээр бол 2012-2013 оны хичээлийн жилд АНУ-ын Калифорнийн Технологийн их сургууль шилдгүүдийн хамгийн эхэнд бичигдэж, 20 дугаар байранд Мичиганы их сургууль, 21 дүгээрт Канадын Торонтогийн их сургууль удаалж байна. Харин 100 дугаар байранд Германы Берлин хотын Гумболдын их сургууль орсон байна. Гэхдээ энэ жагсаалт жил бүр шинэчлэгддэг юм.

Харин дээрхи сургуу­лиудад элсэх урилга авахын тулд оюутан тухайн сургуульдаа өөрийгөө та­нилцуулж сурал­цах өргөдөл, хүсэлтээ гаргахаас гадна сургуулийн зүгээс гаргасан шалгуур, шалгалтыг давах ёстой. Харин Монголын төрөөс санхүүжилт авахын тулд оюутан өөрөө БШУЯ-нд албан ёсоор хүсэлтээ гаргах учиртай юм.

Хөнгөлөлттэй эргэн төлөгдөх нөхцөлөөр олгох энэ сургалтын төлбөрийн зээлийг жил бүр хяналтын тоонд багтаан тодорхой шалгаруулалт, ярилцлагын дүнг харгалзан оюутнуудад олгох юм. Гэхдээ хоёр орны хэлэлцээрийн дагуу болон үндсэн ангиас бусад ангийн оюутнуудад энэ зээл хамаарахгүй гэдгийг журамд заажээ.

Өмнө төрийн сангийн зардлаар гадаадад суралцаад тэндээ амьдарч, ажиллах тохиолдол гарч байсан учраас энэ удаа Төрийн сан болон суралцагчийн хооронд гэрээ хийгдэхээр болсон гэнэ. Ингэхдээ сурлагын голч дүн, барьцаа, гэрээ сунгах нөхцөл, чөлөөлөгдөх нөхцөл зэргийг нарийн тусгах аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан