Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Гангийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангаж ажиллахыг анхаарууллаа
ЗГ: Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар үүрэг даалгавар өглөө
Нийслэл болон аймгийн сургууль, цэцэрлэгт 3324 багшийн сул орон тоо байна
Дэнжийн мянгын дулааны станц барих нэгж талбарын газар чөлөөлөлт 90 орчим хувьтай байна
Явган хүний замыг шинэчлэхдээ нийт 22.9 км агаарын шилэн кабелуудыг газар доогуур сувагчилна
СХД-ийн 19 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган дахин барилгажуулж байна
ЗГ: Хавдрын эмнэлгийн ачааллыг бууруулна
Цэцэрлэгийн цахим бүртгэлд 68432 хүүхэд бүртгүүлээд байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
Г.Мягмар: Орон сууцны нийлүүлэлтийг бага, дунд орлоготой иргэд рүү хандуулах хэрэгтэй

-Найман хувийн зээл олгохтой зэрэгцэн орон сууцны ам.метрийн үнэ өсч эхэллээ. Бодит амьдрал дээр байрны үнэ хэдэн хувиар нэмэгдээд байна вэ?
-Үл хөдлөх хөрөнгийн зуучлал хийдэг компаниуд найман хувийн хүүтэй зээл зарлагдснаас хойш орон сууцны ам.метрийн үнэ 200 гаруй мянган төгрөгөөр нэмэгдсэн гэсэн судалгаа гаргасан байна билээ. Энэ нь эрэлтийг хангах нийлүүлэлт зах зээлд дутагдалтай байна гэдгийг харуулж байгаа хэрэг.
-Монголбанк, Засгийн газраас орон сууцны үнийг тогтворжуулахын тулд гол нэрийн барилгын материалын үнийг барьж, нийлүүлэлт нэмэх бодлого баримталж байна. Энэ ажил үр дүнгээ өгч байгаа болов уу?
-Уг нь Засгийн газраас барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр баталж 370 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж барилгын материалын жижиг дунд үйлдвэрлэл бий болгох, өмнө нь ажиллаж байсан үйлдвэрийг эргэлтийн хөрөнгийн зээлээр дэмжих техник технологийг нь сайжруулах чиглэлээр хөрөнгө оруулалтын зээл олгох ажил хийж байна. Ерөнхийдөө орон сууцны ам.метрийн үнийг бууруулах чиглэлээр ингэж ажиллаж эхэлсэн. Хамгийн гол нь зах зээлд эрэлт их байгаа болохоор үнэ буурахгүй байна. Засгийн газраас орон сууцны томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Гэвч энэ нь нийгмийн дундаж хэсэг болох дунд орлоготой хэсэгт төдийлөн сайн хүрч чадахгүй байна.
Өөрөөр хэлбэл, дундаж давхаргын эрэлт их, худалдан авах чадвар харьцангуй доогуур байгаатай холбоотойгоор орон сууцны үнэ тогтворжуулах зорилт хангагдахгүй байна. Нөгөөтэйгүүр, зах зээлд эрэлт өндөр байгаа болохоор нийлүүлж буй орон сууц нь эрэлтээ хангаж чадахуйц хэмжээнд хүрээгүй учраас орон сууцны үнэ тогтворжихгүй байна.
-Тэгвэл таны бодлоор орон сууцны үнийг хазаарлах ямар арга байна вэ?
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг уржигдар Буянт-Ухаа хорооллын үйл ажиллагаатай танилцсан. Энэ онд багтаж инженерийн шугам сүлжээний асуудлыг шийдчих юм бол 570 гаруй айлын орон сууц ондоо багтаж ашиглалтад орох юм билээ. Энэ барилгын ажил 2013 онд эхэлсэн. Бүтээн байгуулалтын корпорац гүйцэтгэж байгаа. Энэ корпорац Засгийн газартай ам.метрийг нь 980 мянган төгрөгт багтаана гэж гэрээ байгуулсан. Иймэрхүү хэлбэрээр ам.метрийнхээ үнийг тэдэн төгрөгт барина гээд гүйцэтгэх засаглал гэрээ байгуулаад Засгийн газар орон сууц барих газрыг нь үнэ төлбөргүйгээр олгож инженерийн шугам сүлжээг нь шийдээд өгсөн нөхцөлд үнэ тогтвортой байх боломжтой. Энэ онд 34-35 мянган айлын орон сууц ашиглалтад орно гэсэн судалгаа бий. Гэтэл энэ баригдаж байгаа орон сууцнууд яагаад хямдхан байж болохгүй вэ гэхээр тухайн барилгын компани орон сууц барих газраа өндөр үнээр авсан мөн инженерийн шугам сүлжээг өөрийн хөрөнгөөр татсан зэрэг асуудал бий.
-Үүнээс гадна орон сууцны ченж нар үнэ хөөрөгдөж байгаа гэдэг?
-Тийм ээ. Орон сууцыг олноор нь худалдаж аваад үнэд хүргэж зардаг хөндлөнгийн оролцоо бий. Үүнийг сайн судалж энэ явдлыг халах хэрэгтэй. Уг нь 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг батлахад олон барилгын компани хамрууллаа гэж байсан. Гэтэл хөтөлбөрт барилгын компаниудыг хамруулахад компани ямар үүрэг хүлээх юм, Засгийн газар ямар хэлбэрээр оролцох вэ гэдгийг тодорхой гаргаж ирээгүй. Компаниуд нь зах зээлд нийлүүлэх үнээ зарласан тохиолдолд ингэж үнийн хөөс үүсэхгүй. Улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтад төлөвлөсөн хөрөнгө нь байхгүй тохиолдолд Орон сууцны тухай хуулиар хувийн хөрөнгө оруулалтаар инженерийн шугам сүлжээ татсан бол орон нутаг нь юм уу эсвэл улс хувийн хэвшлээс худалдан авах боломжтой гэсэн заалт бий. Үнэ хямдруулахын тулд иймэрхүү зохицуулалт хиймээр байгаа юм. Түүнээс биш Засгийн газар ямар ч тогтоол шийдвэр гаргаад хувийн хэвшлийн хөрөнгөөр бариад иргэд худалдан авч байгаа орон сууцны зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн үнийг зохицуулж чадахгүй. Хэрэв зохицуулна гэвэл нийгмийн тодорхой бүлэгт зориулсан орон сууцыг ийм үнээр нийлүүлье, та нар ийм үнээр барь Засгийн газар хариуд нь ийм үүрэг хүлээнэ гэдэг зарчмаар явах хэрэгтэй. Төр орон сууцны нийлүүлэлтийг бага, дунд орлоготой хэсэгт хандуулах шаадлагатай.
-Барилгын компанийнхан орон сууцны үнэ буурахгүй байгаа шалтгааныг ажиллах хүчний цалин хөлс нэмэгдснээс үүдсэн гэж байсан. Энэ хэр ортой юм бол?
-Ажиллах хүчний хувьд Засгийн газраас үе шаттай арга хэмжээ авч эхэлсэн. МСҮТ-д барилгын ажилтан бэлтгэж байна. Гэсэн ч манайд МСҮТ-д бэлтгэснээс илүү ур чадвартай ажилтан байх шаардлага бий. Сүүлийн үед барилгын салбар шинэчлэгдэж өндөр технологи гарч ирж байна. Монголын барилгачдыг ажиллуулахад компаниуд тийм ч таатай биш байдаг нь монгол ажилчдын сахилга хариуцлага тааруутай холбоотой. Түүнээс биш мэргэжлийн ур чадвараараа хятадаас дутах юмгүй. Монголд ерөнхийдөө нарийн мэргэжлийн ажилтан дутагдалтай. Тэгээд ч барилгын салбар улирлын чанартай болохоор ажилтнуудаа байнга цалинжуулаад ажиллуулах нь хүнд учраас тогтвор суурьшилтай ажиллах хүн олддоггүй. Барилгын улирал эхлэхээр зар тавиад мэргэжилтэй, мэргэжилгүй баахан ажилчид цуглуулдаг. Тэгэхээр өөрийн орны байгаль цаг уурын байдалтай уялдуулаад барилгыг жилийн дөрвөн улирал тасралтгүй ажилладаг технологид шилжих хэрэгтэй. Төлөвлөлтөө ч ингэж хийх ёстой. Одоо бол дөрвөн сард барилгын ажил эхлээд есдүгээр сард гадаа барилгын ажил явуулж болохгүй болчихдог.
Хөтөлбөрийг хянах ажилд хорго хандаж байна
-Жилийн дөрвөн улиралд ажилладаг технологи гэдгээ тодруулахгүй юу?
-Хуучин өвөл барилгын дотор засал, инженерийн шугам сүлжээний бүх ажлыг хийхээр төлөвлөж, өвлөөс өмнө үндсэн угсралтыг хийн, хүйтний улиралд өвөл дотор нь угсралтын ажил явуулах бэлтгэл хангагддаг байсан. Хоёрт өвлийн улиралд барилгын ажил хийе гэвэл хасах температурт ажилладаг технологиудыг монголд нэвтрүүлэх хэрэгтэй. Барилгыг удаан барих тусам ашиггүй байдаг.
-Барилгын материал үйлдвэрлэгчдийг дэмжиж олон тэрбум төгрөг зарцуулсан. Гэтэл үр дүнгээ өгч үнэ тогтворжиж байгаа зүйл харагдахгүй л байна. Ер нь хэдий хугацааны дараа үр дүн гарах бол?
-Барилгын материал ханган нийлүүлэлт нэг үеэ бодвол сэргэж байгаа. Цемент, арматур гэсэн үндсэн материалын хомсдлоос болж барилгын үйлдвэрлэл удаан явдаг бол үнэ нь хэлбэлздэг. Энэ бэрхшээлийг арилгахын тулд арга хэмжээ авсан. Тухайлбал, цемент арматурын үнийг тогтворжуулж, нөөцийг бий болгоно Замын-Үүд дээрх ачаа тээврийн хүлээгдлийг арилгана гээд олон ажил хийсэн. Тэгэхээр энэ ажлыг цааш нь үргэлжлүүлбэл барилгын салбарт ямар үр дүн өгөх гэдгийг дүгнэж авсан арга хэмжээ нь учир дутагдалтай байвал сайжруулах чиглэлээр ажиллах ёстой. Үнэндээ хөтөлбөрийг дүгнэхэд хойрго хандаж байна. Түүнээс биш барилгын материалын үйлдвэрлэл орон нутагт сэргэж эхэлсэн. Гэхдээ барилгын үндсэн матералынхаа 60 гаруй хувийг импортоор авсаар байгаа.
-Барилгын материалын жижиг үйлдвэрүүд ашиглалтад орсон гэж байгаа ч барилгын захуудад хөтөлийн цемент барагтаа харагдахгүй байна. Дотоодын бусад үйлдвэрийн цемент бол огт харагдахгүй байна билээ?
-Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Хүчин чадлаараа ажиллавал ирэх жилээс цементийн хомсдол харьцангуй гайгүй болох байх. Мөн цементийн олон үйлдвэр баригдаж байна. Түүнчлэн орон нутагт ч элс хайрганы үйлдвэр баригдаж байгаа. Арматурын жижиг үйлвэрүүд ч үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Дарханы хар төмөрлөгийн, Улаанбаатарт Багахангайн төмрийн үйлдвэрүүд голдуу хаягдал төмөрлөг хайлуулж арматур хийж байгаа гээд ярьвал олон зүйл бий. Цаашдаа Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр хүчин чадлаараа ажиллаж үйлдвэрээ ашиглалтад оруулбал барилгын салбарт тулгамдаж байгаа нэг том асуудал шийдэгдэж байгаа хэрэг. Барилгын материалын үйлдвэрийг бодлоготой хөгжүүлмээр байна. Ялангуяа Монгол Улсын бүсчилсэн хөгжилтэй уялдуулан дэд бүтцийг нь бий болгож хөгжүүлэх хэрэгтэй. Одоогийн төлөвлөлтөөр үйлдвэр Дархан, Улаанбаатарт төвлөрөх шинжтэй. Импортоор орж ирсэн ч бай дотооддоо үйлдвэрлэсэн ч нийслэлдээ төвлөрдөг болоод байна. Нийслэлээс дахин тээвэр хийхэд хэдэн төгрөг зарцуулагдах билээ.
-Нэг хэсэг зөвшөөрөлгүй барилгуудын тухай асуудал шуугиан тарьсан. Энэ юу болсон бол. Одоо хэдэн барилга үлдсэн бэ?
-Анх зөвшөөрөлгүй 90 орчим барилга нийслэлд байна гэж байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам тоо нь цөөрч байгаа харагдсан. Бүр УИХ-д ажлыг хэсэг гараад үр дүнг нь гаргаж байна гэсэн. Одоо хэд болсныг мэдэхгүй. Ямар ч зөвшөөрөлгүйгээр Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийг зөрчөөд сайн дураараа барьсан бол хэцүү. Наад зах нь төлөвлөлт, хууль эрхзүйг зөрчиж байна уу гэдгийг харах хэрэгтэй. Хэрэв зөрчөөгүй бол хуулиар ямар арга хэмжээ авах эсэхийг шийдээд барилгыг нь ашиглалтад авах хэрэгтэй. Харин огт зөвшөөрөлгүй орон сууцны дундахь хүүхдийн тоглоомын талбай, газар хөдлөлтийн үед орох орц, гарцыг зөрчөөд инженерийн шугам сүлжээний ачааллыг даахгүй газар барилга барьсан бол нураах шаардлагатай. Ингэж байж хууль мөрддөг болно. Мөн үр дүнг нь иргэддээ зарладаг байх хэрэгтэй.
Ипотекийн зээл олгохтой зэрэгцээд орон сууцны үнэ өсч эхэлсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа. Тэгвэл энэ талаар Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвийн Удирдах зөвлөлийн дарга Г.Мягмартай ярилцлаа.

0 Сэтгэгдэл