“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно
"Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
“108 суварга” компани борлуулалтын орлогоо Б.Эрдэнэцогтод хандивлана
Сэтгүүлч, яруу найрагч Б.Эрдэнэцогтын элэг солиулах эмчилгээний зардалд хандив өргөх байгууллага, аж ахуйн нэгж, компаниудын тоо нэмэгдсээр байна. Тухайлбал “108 суварга” компани өөрсдийн импортолдог “Rostoy” брэндийн ундаа, шүүсний борлуулалтын орлогыг Б.Эрдэнэцогтын эмчилгээний зардалд хандивлахаар болсноо өнөөдөр мэдэгдлээ. Тус компани жимсний эх орон Испаниас “Rostoy” брэндийн төрөл бүрийн ундаа, шүүсийг импортлон монгол хэрэглэгчдэдээ нийлүүлдэг юм байна. Энэхүү 100 хувийн байгалийн цэвэр шүүс, ундааг худалдан авснаар сэтгүүлч Б.Эрдэнэцогтын эмчилгээний зардалд хувь нэмрээ оруулах юм. Энэхүү сайн санааны хандивын аянаа “108 суварга” ХХК-ийнхан Б.Эрдэнэцогтыг элэг солиулах хагалгаа хийлгэхээр Энэтхэг явах хүртэл үргэлжлүүлэхээр болжээ.
Дашрамд дуулгахад, сэтгүүлч, яруу найрагч Б.Эрдэнэцогтын эмчилгээний зардалд зориулсан “Эрдэнэцогт мэдээлнэ” бүх оддын хандивын тоглолт энэ сарын 09 буюу ирэх баасан гаригийг 19 цагт “UB palace”-т болох юм. Энэ тоглолтыг үзсэнээр нэгэн үдшийг рок, поп, нийтийн дууны одод, хошин шогийн хамтлаг, продакшныхны ая дуу, инээд наргиан, “Болор цом”-ын эздийн шүлэг найргийн цалгианд сэтгэлийн таашаал эдлэн өнгөрүүлэх төдийгүй Б.Эрдэнэцогтын эмчилгээнд хувь нэмрээ оруулах болно гэдгийг түүний үзэг нэгт нөхөд нь онцоллоо.
Ундааг нь авч ууя.дэмжлэг болох юм байна
Сэтгүүлч, яруу найрагч Б.Эрдэнэцогтын элэг солиулах эмчилгээний зардалд хандив өргөх байгууллага, аж ахуйн нэгж, компаниудын тоо нэмэгдсээр байна. Тухайлбал “108 суварга” компани өөрсдийн импортолдог “Rostoy” брэндийн ундаа, шүүсний борлуулалтын орлогыг Б.Эрдэнэцогтын эмчилгээний зардалд хандивлахаар болсноо өнөөдөр мэдэгдлээ. Тус компани жимсний эх орон Испаниас “Rostoy” брэндийн төрөл бүрийн ундаа, шүүсийг импортлон монгол хэрэглэгчдэдээ нийлүүлдэг юм байна. Энэхүү 100 хувийн байгалийн цэвэр шүүс, ундааг худалдан авснаар сэтгүүлч Б.Эрдэнэцогтын эмчилгээний зардалд хувь нэмрээ оруулах юм. Энэхүү сайн санааны хандивын аянаа “108 суварга” ХХК-ийнхан Б.Эрдэнэцогтыг элэг солиулах хагалгаа хийлгэхээр Энэтхэг явах хүртэл үргэлжлүүлэхээр болжээ. Дашрамд дуулгахад, сэтгүүлч, яруу найрагч Б.Эрдэнэцогтын эмчилгээний зардалд зориулсан “Эрдэнэцогт мэдээлнэ” бүх оддын хандивын тоглолт энэ сарын 09 буюу ирэх баасан гаригийг 19 цагт “UB palace”-т болох юм. Энэ тоглолтыг үзсэнээр нэгэн үдшийг рок, поп, нийтийн дууны одод, хошин шогийн хамтлаг, продакшныхны ая дуу, инээд наргиан, “Болор цом”-ын эздийн шүлэг найргийн цалгианд сэтгэлийн таашаал эдлэн өнгөрүүлэх төдийгүй Б.Эрдэнэцогтын эмчилгээнд хувь нэмрээ оруулах болно гэдгийг түүний үзэг нэгт нөхөд нь онцоллоо.
0 Сэтгэгдэл
Ялихгүй зусар баяжихад саад.
Ялихгүй зусах баяжихад саад гэдэгсэн.2000-2004 онуудад МАН-ын авлигачдын улыг долоож зусар зулгуйдлын туйлыг ёстой нэг үзүүлж өгсөн хөгийн ноьш байгаа юм.Одоо тэр эзэдээс мөнгө авч эмчлүүлнэ биз дээ.
2013.08.08
2013.08.07























