“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно
"Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
13 САЯ ТӨГРӨГИЙН АЛТ ХИЛЭЭР ГАРГАХЫГ ЗАВДЖЭЭ
Буянт-Ухаа дахь гаалийн газарт өнгөрсөн ням гарагт хууль бусаар алт хил давуулахыг завдсан байна. Гаалийн байгууллагын эрсдэлийн судалгаанд үндсэлсэн хяналт шалгалт зохион байгуулж 170 грамм цэвэршүүлсэн алт, 60 грамм алттай шороо илрүүлсэн аж. Гэмт хэргийн шинжтэй үйлдлийн эзэн нь тухайн өдөр СА902 онгоцоор БНХАУ руу нисэх гэж байсан гэнэ. Гаалийн ерөнхий газрын мэргэжилтнүүд дээрх үйлдлийг урьдаас төлөвлөсөн, зохион байгуулалттай, санаатай үйлдэл байж болзошгүй тул цагдаагийн байгууллагад шилжүүлэн, шалгуулж байгаа аж. Хэрэг үйлдсэн хятад иргэний ачаа тээшнээс олсон цэвэр алт нь 13 сая төгрөгийн үнэтэй байсныг эх сурвалж мэдээллээ.
Буянт-Ухаа дахь гаалийн газарт өнгөрсөн ням гарагт хууль бусаар алт хил давуулахыг завдсан байна. Гаалийн байгууллагын эрсдэлийн судалгаанд үндсэлсэн хяналт шалгалт зохион байгуулж 170 грамм цэвэршүүлсэн алт, 60 грамм алттай шороо илрүүлсэн аж. Гэмт хэргийн шинжтэй үйлдлийн эзэн нь тухайн өдөр СА902 онгоцоор БНХАУ руу нисэх гэж байсан гэнэ. Гаалийн ерөнхий газрын мэргэжилтнүүд дээрх үйлдлийг урьдаас төлөвлөсөн, зохион байгуулалттай, санаатай үйлдэл байж болзошгүй тул цагдаагийн байгууллагад шилжүүлэн, шалгуулж байгаа аж. Хэрэг үйлдсэн хятад иргэний ачаа тээшнээс олсон цэвэр алт нь 13 сая төгрөгийн үнэтэй байсныг эх сурвалж мэдээллээ. Б.Билэгт
0 Сэтгэгдэл























