“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно
"Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
БОРОО ОРСНЫ УЛМААС ЗАМ НЭЭХ ХУГАЦАА ХОЙШИЛЖЭЭ
Сүүлийн хоёр өдөр үргэлжлэн бороо орсны улмаас нээгдэх байсан замууд хойшлогдоод байна. Тухайлбал, Зүүн дөрвөн замын уулзвараас зүүн тийш “Гялс” төв рүү эргэх уулзвараас Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр хүртэлх нэг км авто замын урд талын урсгалд асфальт хучилт хийж нээсэн бөгөөд энэ хэсгийн хойд талын урсгалыг хаасан. Уг замыг өнөөдөр нээхээр төлөвлөсөн ч бороотой үед хучилт хийх боломжгүй учраас төлөвлөсөн хугацаа хоёр хоногоор хойшлоод байгаа аж. Мөн Баянбүрдийн тойргоос Цагаан байрны уулзвар хүрэх 640 метр авто замын хөдөлгөөнийг хааж энэ сарын 12-ны өглөө нээсэн байх ёстой ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хугацаа хоёр хоногоор хойшилжээ. Үүнээс гадна Туннелиэс хойш Сансарын аюулгүйн тойрог хүртэлх хэсгийг хаах хугацаа мөн борооноос байгаагаас шалтгаалан хойшлоод байгаа юм.
Б.Мягмар
0 Сэтгэгдэл























