96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
М.Жорданы хүүхдийг төрүүлсэн гэж худал хэлсэн эмэгтэйг торгов

Алдарт сагсан бөмбөгч Майкл Жорданы хүүхдийг төрүүлсэн хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл цацаж, түүнээс хүүхдийн тэтгэмжийн мөнгө авахыг оролдсон Памела Смит хэмээх эмэгтэйг шүүхээс 10 мянган ам.доллараар торгожээ. 1995 оны үед М.Жордантай дотно холбоотой байсан гэж мэдэгдэж буй Памела Смит 16 настай хүүгээ алдарт тамирчных гэж энэ оны эхээр хэвлэлээр зарлаад, түүнийг эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэж, хүүхдэдээ халамж анхаарал тавихыг шаардсан юм. Энэ явдлыг өнгөрсөн гуравдугаар сараас шүүхээс шалгаж эхэлсэн бөгөөд Памела Смит худал ярьсан нь тогтоогдсон тул М.Жорданд гарсан шүүхийн зардал 9704 ам.долларыг түүгээр төлүүлэхээр болжээ.

Памела Смитийн хүү ч өөрийгөө Жорданы хүүхэд гэж итгэдэг, “Жордан бол миний аав” хэмээн ярьсан бичлэгээ интернэтээр цацаж байсан гэнэ. М.Жорданы хүүхдийг төрүүлсэн гэж гомдол зарга анх удаа гарч буй хэрэг биш. 1991 онд Карла Нафел хэмээх эмэгтэй мөн ингэж худал мэдэгдээд, эцэстээ ДНК-ийн шинжилгээгээр худал болох нь илэрсэн юм.

Өөрийгөө Жорданы хүүхэд гэж боддог Таж хүү

М.Жордан шинэхэн эхнэрийн хамт

0 Сэтгэгдэл