Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Машин харахад хоёр мянга, харуулахгүй бол тольтой чинь ярина

-“Нарантуул” худалдааны төвийн отгон бизнес-

“Нарантуул” худалдааны төвөөс ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусдыг олж болно. Хэрэв ямар нэг ховор зүйл олох хэрэг гарвал хамгийн сүүлийн зогсоол энд л бий. Ховор өвс, ургамлаас авхуулаад шувуу, нохой гээд л. Үүнийхээ хэрээр хөл хөдөлгөөн ихтэй энэ газар төрөл бүрийн бизнес цэцэглэсээр. Миний мэдэхээр хамгийн сүүлд дэлгэрсэн бизнес бол Халдвартын талаас зах руу ордог “Мангасын ам” гэж нэрлэгдэх хаалгаар оруут л өрөөсөн гутал, цоожгүй түлхүүр, өрөөсөн савхин бээлий гээд л санаанд оромгүй зүйл зардаг байсан. Хэн худалдаж авдаг байна аа гэмээр зүйлүүдийг зарж зогсоо хүмүүсийг харахаар ашигтай болоод л гурав, дөрвөн жилийн турш хүрээгээ тэлж, машины зогсоолын газраас хумсалж байгаа биз гэж бодогдоно.

Өнгөрсөн амралтын өдөр хөдөө явдаг машинд жаахан бараа дайхаар “Нарантуул” зах орлоо. Өмнө нь машинаа үүдэнд байдаг төлбөртэй зогсоол руу оруулаад тавьчихдаг байсан ч энэ удаа аз дутаж, зогсоол дүүрчээ. Ингээд захын зүүн талаар бүтэн тойроод зогсоол олсонгүй тул гарлаа. Харин урд талын зогсоол сийрэгхэн харагдсанд тийш зүглэв. Зогсоол дундуур явж байтал нэг залуу машинтай зэрэгцэн алхах зуураа “Зайнд орох уу” гэнэ. Халуун наранд “шатаж” явсан би ч үгийг нь өлгөн авч, дуртай зөвшөөрөв. Залуу “Тэгвэл наашаа ир” гээд гараараа далласаар урд орж гүйв. Аль хэдийнэ намайг оруулахаар хадгалсан мэт зогсоол руу оруулаад, “Гадна талаа угаалгахгүй юм уу, зах руу ороод удах уу” гэхчлэн ярьж зогстол дөрвөн залуу араас нь хүрээд ирэв.

“Машин харахад хоёр мянга. Гадна талаа угаалгах юм бол зургаан мянга шүү” гэлээ. Зайнд орох уу гэсэн үгийг нь өлгөн авч хөдөлсөн маань ингээд хоёр мянган төгрөгийн төлбөрт унагачихав. “Ямар үнэтэй зогсоол вэ” гэхийг маань сонссон залуус ам нийлүүлэн “Угаасаа л ингэж хардаг” гээд л зүтгэчихлээ. Яаруу явсан учраас буцаж ирэхдээ мөнгөө өгөхөөр тогтоод, машинаа түгжээд эргэтэл дөрвөн залуу нийлээд “машинаа угаалгачих” гэж ятгасаар.

30-аад минутын дотор ажлаа амжуулаад иртэл нөгөө хэд маань өмнөөс угтан, мөнгөө тоолж авав. Миний машины цаана зогсч байсан хар өнгийн суудлын тэрэгний хажууд багахан маргаан болж байна. Дөхөөд сонсвол машиныг нь угаах гэж халтардуулсан учраас жолооч залуу, нөгөө хэдтэй хэрүүл хийж байгаа бололтой. Гэхдээ машиныг нь харж бас угаасан залуус олны хүчээр ажлын хөлсөө авахгүй өнгөрнө гэж үгүй.

Тэд харж байгаа машиныхаа шил арчигчийг босгоно. Ингэж тэмдэглэгээ хийхгүй бол аль машиныг харж байгаагаа ялгадаггүй учраас мөнгөө авч чадахгүйд хүрдэг гэнэ. Гэхдээ хажууханд байсан микроны жолооч ах “Наадуул чинь тэмдэглэсэн машинаа дээрэмдэхгүй. Өөрсдөө харж байгаа болохоор хулгайд орно. Бороотой үед бол өөрсдөд нь харуулаагүй машины толийг хуу татаад л авчихна” хэмээн их дургүй байртай өгүүлэв. Зогсоолоос гаралгүй машин дотроосоо хэсэг ажиглавал машин харагчид болон угаагчид тусдаа бололтой. Машин хардаг нь ч бас дотроо өөр өөр ажил хийнэ. Нэг хэсэг нь мань мэт шиг яаруу яваа, зогсоол хайж байгаа хүнийг олно. Нөгөө хэсэг нь харин хоосон зогсоолоо манаад “Энд машин орох гэж байна” гэж анхааруулна.

Харин угаалгана гэвэл хувинтай ус, алчуураар зэвсэглэсэн өөр нэгэн ирээд л 10-аадхан минутын дотор машины гадна талыг халтардуулна даа. Цагаан гэхийн тэмдэггүй элгэн алчуураар, шаварт нь хутгасан угаалгын дараа цагаан, саарал өнгийн машинууд өмнөхөөсөө арай өнгө ордог бол хар бараан өнгийн машинууд зэгэлтэж, халтардах нь дээрийн маргааны шалтаг ажээ.

Өмнө нь зүгээр зогсоол дээр тавьчихсан машиныг угаачихаад мөнгө нэхдэг байсан бол одоо мөнгө олох найдвартай арга олсон нь машин харах шинэ үйлчилгээ. Гэхдээ энэ зогсоол дээр нааш цааш гүйж, үнэгүй зүйлийг үнэтэй болгож, машин угааж олсон бүх мөнгө нь орой зах тарахын алдад “архи” болж хувирах нь даанч эмгэнэлтэй.

Захаас гарч явахдаа хэдэн ч цаг зогссон 1000 төгрөг төлдөг төв хаалганы зүүн талын зогсоол энэ удаа яагаад битүүрснийг ойлголоо. Машин харагч нар эзгүй зогсоолыг эзэлсэн нь болохоор л тэр байж.

0 Сэтгэгдэл
turiin ysagdaa gej bna uu?bidniig hamgaalah yum uu,luivarchidiig hoolnii mongoor hamgaalah yum uu?bodmoor yum daa.eniig hun bolgon medne shuu dee.bi bol muuhai haraad buugaad yavchihdag.ene novshnuud tsagdaataigaa niileed hudaldaad avsan yum bailgui dee.zogsooluudiig ni
Үнэн үнэн. яг ингэдэг балайрууд байгаан.Харуулахгүй байх хэцүү, харуулах хэцүү.
Захын цагдаа нарын хөгжүүлж буй асар ашигтай бизнес. Угтаа энэ бол дээрэм ш дээ. Энэ машин харна гэсэн хүмүүсийг баривчлаад хийхэд гэмгүй. Ер нь эд нар машины толь шил хулгайлана. Зурна, эвдэнэ. Хийхгүй юм байхгүй. Тэгээд жолооч хохироод үлдэнэ. Эзэнгүй хэргийн хойноос явж ажлаа барахаас тээршаагаад орхидог нь энэ хулгайчдыг даврааж байгаа юм. Цагдаад нв хэлэхээр тоохгүй.
Сайхансамбуу энэ бизнесээ зогсогуй хогжуулээд байгааг бодоход оорт нь ашигтай бололтой. Монго огохгуй бол машинд зураас улдээнэ унэхээр хорлонтой. Дорвон дугуй чинь дээшээ хараг гээд орилолдоно. Бузарын рекетчингууд
Ганц зах ч биш ,Соёлын төв өргөө , ҮЭ ордонд тоглолт үзэхэд ингэж дээрэмдүүлдэг . Шантаж юм уу даа
zugeer l deerem.. bairnii neg dabxariin ailuud niitiin ezemshilees xulgai xiij barilaga baruylj xudaldaa xiideg xumuusees todorxoi xemjeenii tatbariig niit orshin suugchidad olgodog juramtai bolmoor yum ,,
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
alban yosnii haryuzlagatai ezentei bolgoh heregtei, unen hudlaa ni medegdehgui garuud hezuu hezuu
Soyoliin tov orgoo, uildverchnii ordon geh met gazruud bas bnaa bn. Ene humuusees tatvar avah heregtei yadahdaa, tegeed bas orlogoos ni tohijiltod horongo oruulah heregtei gej bodoj bna
Хамгийн их уншсан