“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно
"Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
АЖИЛЛАСАН ЖИЛ НӨХӨН ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХОЁР САРААР СУНГАЛАА
УИХ-аас өнгөрсөн оны есдүгээр сард Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль баталсан. Уг хуулийн хэрэгжих хугацаа өчигдрөөр дуусгавар болж байсан. Энэ хугацаанд улсын хэмжээнд 387.574 мянган хүн хамрагдсан байна. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хуульд 720 гаруй мянган хүн хамрагдах боломжтой гэсэн судалгаа гаргаад байсан ч дээрх иргэдийн 60 орчим хувь нь л хамрагдсан байна. Иргэдээс хуулийн хугацааг сунгаж өгөхийг хүссэн санал хүсэлт олноор ирсэн учраас Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж, уг хуулийн хэрэгжих хугацааг ирэх аравдугаар сарын 1 хүртэл сунгахаар болжээ. Өнгөрсөн хугацаанд хуульд хамрагдсан иргэдийн дийлэнхи нь буюу 55 хувь эмэгтэйчүүд байсан гэнэ. Ажилласан жилээ нөхөн тооцуулахаар хандсан иргэдийн 18239 нь нэг жил, 69690 нь 2-4 жил, 157825 нь 5-8 жил, 141806 нь 9-11 жилээ тооцуулахаар хандсан байна.
Уг хуультай холбоотой зарим зүйлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс тодрууллаа.
-Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулахаар бүртгүүлэх гэхээр иргэдэд зарим нэг асуудал гарч байна гэсэн. Тухайлбал, архивын лавлагаа байдаггүй, тухайн ажиллаж байсан компани нь татан буугдсан байх жишээтэй. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх бол?
-Энэ асуудал үндэслэлгүй. Бид хуулийг боловсруулж гаргахдаа тухайн иргэндээ аль болох ашигтай байхаар зохицуулалт хийсэн. Ажилласан жил нь тодорхойгүй, байгууллага нь татан буугдсан, архивын лавлагаа нь олдохгүй байгаа тохиолдолд тухайн аймаг, дүүрэг, сум, хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн ажилласан жилийг тооцоод явах нөхцөлийг бүрэн хангаж өгсөн. Энэ асуудалд ямар нэг хүндрэлтэй зүйл байхгүй гэдгийг онцолж хэлье. Иргэдийг бүртгүүлэхэд аль болох нээлттэй байх нөхцөлийг бүрэн хангаж ажилласан. Уг хуулийн хэрэгжих хугацаа дуусах гэж байгаатай холбогдуулан сүүлийн өдрүүдэд аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ачаалал эрс нэмэгдсэн. Энэ сараас бид уртасгасан цагаар ажиллахгүй. Цагийн хуваарийн дагуу ажиллана.
-Аравдугаар сарын 1-ний дотор бүртгүүлсэн иргэд ирэх онд тэтгэврээ нэмүүлж болох уу?
-Энэ сарын 1-нээс өмнө бүртгүүлсэн иргэдийн тэтгэвэрт орох өөрчлөлт, нэмэгдэл олгох зэргийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж тооцно. Харин энэ сарын 1-нээс хойш бүртгүүлсэн иргэдийн тэтгэврийн нэмэлт өөрчлөлтийг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс тооцохоор болсон. Энэ сарын 15-наас төсөв нэгтгэгдэж, Сангийн болон холбогдох яамдуудад очдог. Тиймээс шинээр бүртгүүлэх хүмүүсийн тэтгэврийн нэмэгдлийг ирэх оны төсөвт тусгаж чадахгүй.
Дашрамд дурдахад, гадаадад амьдарч байгаа манай улсын иргэд Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим хуудсаар орж, онлайнаар бүртгүүлж болно гэнэ.
Үүний дараа Монголд амьдарч буй ар гэрийнхэн нь оршин сууж байгаа хаягийнх нь дагуу харьяа Нийгмийн даатгалын хэлтэст очиж бүртгүүлэх аж. Мөн БНСУ-д амьдарч байгаа монголчууд тус улсад байрлах Нийгмийн хамгааллын төвд хандаж бүртгүүлэх боломж нээлттэй гэсэн.
УИХ-аас өнгөрсөн оны есдүгээр сард Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль баталсан. Уг хуулийн хэрэгжих хугацаа өчигдрөөр дуусгавар болж байсан. Энэ хугацаанд улсын хэмжээнд 387.574 мянган хүн хамрагдсан байна. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хуульд 720 гаруй мянган хүн хамрагдах боломжтой гэсэн судалгаа гаргаад байсан ч дээрх иргэдийн 60 орчим хувь нь л хамрагдсан байна. Иргэдээс хуулийн хугацааг сунгаж өгөхийг хүссэн санал хүсэлт олноор ирсэн учраас Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж, уг хуулийн хэрэгжих хугацааг ирэх аравдугаар сарын 1 хүртэл сунгахаар болжээ. Өнгөрсөн хугацаанд хуульд хамрагдсан иргэдийн дийлэнхи нь буюу 55 хувь эмэгтэйчүүд байсан гэнэ. Ажилласан жилээ нөхөн тооцуулахаар хандсан иргэдийн 18239 нь нэг жил, 69690 нь 2-4 жил, 157825 нь 5-8 жил, 141806 нь 9-11 жилээ тооцуулахаар хандсан байна. Уг хуультай холбоотой зарим зүйлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс тодрууллаа.
-Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулахаар бүртгүүлэх гэхээр иргэдэд зарим нэг асуудал гарч байна гэсэн. Тухайлбал, архивын лавлагаа байдаггүй, тухайн ажиллаж байсан компани нь татан буугдсан байх жишээтэй. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх бол?
-Энэ асуудал үндэслэлгүй. Бид хуулийг боловсруулж гаргахдаа тухайн иргэндээ аль болох ашигтай байхаар зохицуулалт хийсэн. Ажилласан жил нь тодорхойгүй, байгууллага нь татан буугдсан, архивын лавлагаа нь олдохгүй байгаа тохиолдолд тухайн аймаг, дүүрэг, сум, хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн ажилласан жилийг тооцоод явах нөхцөлийг бүрэн хангаж өгсөн. Энэ асуудалд ямар нэг хүндрэлтэй зүйл байхгүй гэдгийг онцолж хэлье. Иргэдийг бүртгүүлэхэд аль болох нээлттэй байх нөхцөлийг бүрэн хангаж ажилласан. Уг хуулийн хэрэгжих хугацаа дуусах гэж байгаатай холбогдуулан сүүлийн өдрүүдэд аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ачаалал эрс нэмэгдсэн. Энэ сараас бид уртасгасан цагаар ажиллахгүй. Цагийн хуваарийн дагуу ажиллана.
-Аравдугаар сарын 1-ний дотор бүртгүүлсэн иргэд ирэх онд тэтгэврээ нэмүүлж болох уу?
-Энэ сарын 1-нээс өмнө бүртгүүлсэн иргэдийн тэтгэвэрт орох өөрчлөлт, нэмэгдэл олгох зэргийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж тооцно. Харин энэ сарын 1-нээс хойш бүртгүүлсэн иргэдийн тэтгэврийн нэмэлт өөрчлөлтийг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс тооцохоор болсон. Энэ сарын 15-наас төсөв нэгтгэгдэж, Сангийн болон холбогдох яамдуудад очдог. Тиймээс шинээр бүртгүүлэх хүмүүсийн тэтгэврийн нэмэгдлийг ирэх оны төсөвт тусгаж чадахгүй.
Дашрамд дурдахад, гадаадад амьдарч байгаа манай улсын иргэд Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим хуудсаар орж, онлайнаар бүртгүүлж болно гэнэ.
Үүний дараа Монголд амьдарч буй ар гэрийнхэн нь оршин сууж байгаа хаягийнх нь дагуу харьяа Нийгмийн даатгалын хэлтэст очиж бүртгүүлэх аж. Мөн БНСУ-д амьдарч байгаа монголчууд тус улсад байрлах Нийгмийн хамгааллын төвд хандаж бүртгүүлэх боломж нээлттэй гэсэн.
С.Заяа
0 Сэтгэгдэл
aaaaaaaaaaa
2000-2010 ond zaluus iheer gadaadad ajilj bsan ene hugtsaagaa bas nuhuulj ulsad ajillasan jilee oruulmaar bna
2013.08.03























