Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.СУГАРЖАВ: ХАМГААЛАЛТЫН БҮС ЗҮҮГЭЭГҮЙГЭЭС ОЛОН ХҮНИЙ АМЬ ЭРСДЭЖ БАЙНА

Энэ жил зарим аймаг, сумын ойн баяр наадам тохиож байгаа учраас хөдөө орон нутгийн замын ачаалал ихэсч аваар ослын тоо ч өсчээ. Үүнээс шалтгаалан гэмтлийн эмнэлэг ачаалалтай ажиллаж байгаа аж. Цаашлаад хүний амь нас хохирсон тохиолдол ч олон бүртгэгджээ. Энэ талаархи мэдээллийг ЗЦГ-ын Орон нутгийн замын хөдөлгөөний хяналтын хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ц.Сугаржаваас тодрууллаа.

-Орон нутгийн замд осол их гарч байна гэсэн. Амралт зугаалгын цаг тохиож буйтай холбоотой хүмүүс хөдөөг их зорьж байгаа учраас сэрэмжлүүлэг мэдээ байнга өгч байвал?
-Завхан, Архангай, Төв, Хэнтий аймгийн 90 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 26-30-ний өдөр болсон. Мөн Дорноговь аймагт Говийн ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 210 жилийн ойн баяр наадам эдгээр өдөр тохиолоо. Үүнтэй холбоотойгоор орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн нэлээд ихэсч, зам тээврийн осол аваарь олон гарсан. Өнөөдөр өглөө 361-ийн гарамд жийп машин онхолдож хоёр хүн нас барж, таван хүн гэмтсэн ноцтой осол гарлаа. Манай ажлын хэсэг тэнд ажиллаж байна.
-Хамгийн их осол гарч байгаа замууд хаана, хаана байна вэ?
-Сүүлийн үеийн бүртгэлээр хойд хэсгийн Дархан, Сэлэнгэ чиглэлд, баруун зүгт Өвөрхангай, Баянхонгор, Ар­хан­гай чиглэлийн замд осол аваарь их гарч байна. Мөн Дундговь аймгийн чиглэлд шинэ баригдсан хатуу хучилттай зам. Энэ зам дээр хурд хэтрүүлснээс болж осол гарах нь ихэссэн. Энэ сарын 24, 25 орчимд зогсч байсан машины араас хурдтай очиж мөргөсний улмаас хоёр хүн амь насаа алдсан харамсалтай явдал боллоо. Энэ оны эхний зургаан сарын байдлаар улсын хэмжээнд 928 зам тээврийн осол гарч, 139 хүний амь нас хохирсон байна. Үүнээс орон нутгийн замд 384 осол гарсан бөгөөд 100 хүний амь хохирч, 197 хүн гэмтсэн гэсэн мэдээ байгаа нь үнэхээр харамсалтай.
-Зам тээврийн осол гарахад нөлөөлж байгаа гол шалтгаан нь юу вэ?

-Орон нутгийн замд хурд хэтрүүлснээс осол их гарч байна. Дээр нь зарим жолооч нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос болж осолд өртөх, амь насаа алдахад хүрч байна. Амралт, зугаалгын улирал болж, баяр наадам тохиож байгаагаас жолооч нар согтууруулах ундаа хэрэглэх нь элбэг байна. Энэ нь зам тээврийн осол гарах гол шалтгаан болж байна.
-Хөдөө орон нутагт замд гарч байгаа иргэдэд анхааруулж хэлбэл?
-Орон нутгийн замууд хөдөлгөөний ачаалалтай бай­гаа учраас тээврийн хэрэгс­лийн хурдыг тохируулж явах, архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх нь чухал. Амралт зугаалгад гэр бүл, үр хүүхэд, ойр дотны хүмүүстэйгээ явахдаа архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх нь өөрийн болоод бусдын амь насыг хамгаалах үндэс болно. Хамт яваа хүмүүс ч гэсэн энэ тал дээр хяналт тавьж, согтуу хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх хэрэгтэй. Үүнээс гадна хамгаалах бүсийг хэрэглэхгүй байгаагаас шалтгаалж хүний амь их эрсдэж байна. Хэрвээ хөдөлгөөнийхөө хурдыг тохи­руулж, хамгаалах бүсээ зүүвэл учирч болох аюулаас өөрийгөө хамгаалах боломжтой.

0 Сэтгэгдэл
irgen bvr hamgaalaltin bvsee hiij surie. neg,negniigee haraaj zvhehee bolie.tsoohon heden mongol bie.bienee hairlaj baigaach
manaihan mashind suugaad hamgaalaltin bvsee hiij suraachee. zamin tsagdaa suuj yabaa zorchigch hamgaalaltin bvsee hiigeegvi bol torgoj baih heregtei .hubi hvnch ami nasaa anhaarah heregtei. bvh jumiig tor zasag ruugaa dairaad baij bolohgvi sh tee.
ХУДАЛЧ ЭЛБЭГДОРЖИЙН ХИЙСЭН БУЗАР Н vГЭЛ ЭЭЖИД НЬ ТУС Ч БАЙГАА НЬ ТЭР ДЭЭ. УДАХГ vЙ ӨӨРӨӨ vХЭХ БАЙХ ДАА.
Хамгийн их уншсан