Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Торгуулийг тохиролцохоо болих өдөр
Өнөөдрөөс эхлээд нийслэл хотын гудамж замын хөдөлгөөнд оролцож байгаа авто машины жолооч нарыг хөдөлгөөний  дүрэм зөрчиж, зөрчил гаргахад томоохон осол л биш бол Замын цагдаагийн зохицуулагч очоод торгодгоо болино. Өөрөөр хэлбэл зохицуулагч, жолооч хоёр торгуулийн мөнгийг тохиролцож, жолооч ч багаханыг өгөх гэж, цагдаа ч торгуулийн хуудас бичилгүй халааслах гэхээ болино гэсэн үг.
Харин гудамж замд байрлуулсан хяналтын камерын бичлэгээр зөрчил гаргасан жолоочийн гэрийн хаягаар торгуулийн хуудсыг хүргүүлж байх юм байна. Торгуулийн хуудас нь нааж битүүмжилсэн, дотроо тухайн машины зөрчил гаргаж байгаа үеийн нь зургийг хавсаргасан, торгуулийн мөнгө тушаах дансны дугаар бичсэн байх юм байна.
Шинжлэх ухаан техникийн дэвшлийг ашиглаж замын хөдөлгөөний зохицуулагч нарын ажлыг хөнгөвчилсөн, бас тэдний хууль бус орлогыг хаасан энэ шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.
Болгомжтой байж, Замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөцгөө жолооч нараа, хөдөлгөөн бүрийг тань харж байгаа шүү, цаадуул чинь.
Жаахан л гэнэ алдах юм уу, хэнэггүй царайлбал юмыг яаж мэдэх вэ, маргааш мөнгөний нэхэмжлэл гэрт чинь хүрээд очих нь байна шүү.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан