Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Жизель Бундхен долоон сартай охиныхоо чихийг нь цоолуулжээ
Супер модель Жизель Бундхен ирэх долоо хоногт найман сар хүрэх бяцхан охиныхоо чихийг цоолуулжээ.Коста Рикад гэр бүлээрээ амарч яваа модель бүсгүй охиндоо алтан ээмэг зүүлгэж, хүзүүг нь гоёлын зүүлтээр чимсэн байна. Харин энэ явдал олон нийтэд төдий л таатай санагдсангүй. Жизелийг ямар хатуу ээж вэ гэсэн шүүмжлэл гараад байна. Гэвч Латин Америкийн орнуудад охин хүүхдийн чихийг нялх багад нь цоолдог заншил бий. Жизель Бундхен ч Латин Америкаас гаралтай, Бразиль хүн учир уламжлалаа дагаж хүүхдийнхээ чихийг цоолуулсан хэмээн түүнийг өмөөрөх хэсэг ч байна.  Өмнөд Америкийн Никарагуа, Колумб, Венесуэль, Бразиль зэрэг улсад нялх охидын чихийг эмнэлэгт, ариутгасан зүүгээр цоолох нь маш түгээмэл байдаг. Чих цоолдог ердийн аппаратны зүүг ариутгах боломжгүй учир нялх хүүхдүүдэд ашигладаггүй гэнэ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан