96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Жингээсээ болоод визээ сунгуулж чадахгүйд хүрчээ
Өмнөд Африкаас ирж ажиллаж байгаа тогооч, одоо 130 кг жинтэй Альберт Буитенуиг ”эрүүл мэндийн стандарт хэмжээнээс давсан” гэж үзээд Шинэ Зеландын цагаачлалын алба визийг нь сунгахаас татгалзжээ. Тэр хэдийгээр зургаан жилийн өмнө Кристчерч хотод ирж байсныгаа бодвол жингээ 30 кг-аар хасаад байгаа ч одоо түүнд Шинэ Зеландаас хөөгдөх аюул нүүрлээд байна.
Шинэ Зеланд улс өндөр хөгжилтэй улс орнуудаас хүн амь нь хэт таргалж байгаа үзүүлэлтээрээ өндөрт орж байгаагаас ийм арга хэмжээ авахад хүрсэн юм байна. Ноён Буитенуи, түүний эхнэр Марта хоёр Шинэ Зеландад ирж байсан 2007 онд тогооч эр 160 кг жинтэй байжээ.
Эхнэрийнх нь хэлж байгаагаар бол өнөө хүртэл нөхөр нь үүнээс ч илүү жинтэй байсан ч жил бүр визээ сунгуулахад нь ямар нэгэн бэрхшээлгүй, элдэв шаардлага тавьдаггүй байсан гэнэ. Харин энэ жил л нөхрийнх нь жингээс болоод ажлын визийг нь сунгахгүй гэж мэдэгджээ. Тэд энэ талаар гомдоллож Шинэ Зеландын цагаачлалын сайдад өргөдөл бичсэн ч тэр нь нөхөр чинь жингээсээ болоод эрүүл мэндийн хувьд ялангуяа чихрийн шижин, зүрх судасны өвчинд нэрвэгдэх аюултай шүү дээ гэсэн хариу өгсөн гэнэ.
Өмнөд Африкаас ирж ажиллаж байгаа тогооч, одоо 130 кг жинтэй Альберт Буитенуиг ”эрүүл мэндийн стандарт хэмжээнээс давсан” гэж үзээд Шинэ Зеландын цагаачлалын алба визийг нь сунгахаас татгалзжээ. Тэр хэдийгээр зургаан жилийн өмнө Кристчерч хотод ирж байсныгаа бодвол жингээ 30 кг-аар хасаад байгаа ч одоо түүнд Шинэ Зеландаас хөөгдөх аюул нүүрлээд байна. Шинэ Зеланд улс өндөр хөгжилтэй улс орнуудаас хүн амь нь хэт таргалж байгаа үзүүлэлтээрээ өндөрт орж байгаагаас ийм арга хэмжээ авахад хүрсэн юм байна. Ноён Буитенуи, түүний эхнэр Марта хоёр Шинэ Зеландад ирж байсан 2007 онд тогооч эр 160 кг жинтэй байжээ.

0 Сэтгэгдэл