Э.Батшугар: Цаасан И-баримтыг халж бүрэн цахимжуулах ажлыг эхлүүллээ
Дулаалгын төсөл хэрэгжиж эхэллээ
Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
НБОГ-ын улсын байцаагч Б.Энхжаргал Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний халз буудлагын төрөлд алтан медалийн эзэн боллоо
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМЫН ОРОН НУТАГ ДАХЬ АНХНЫ ТОМИЛОЛТ
Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай
“Элсэн манхны баяр-2025” арга хэмжээ 7 дахь жилдээ зохион байгуулагдана
Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна
Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ
Монголын иргэд энд тэнд яаж явааг ГХЯ мэдэж байна уу
Италид болсон автобусны ослын тухай эмгэнэлт мэдээ дэлхий нийтээр тархаж эхлэхэд Оросын мэдээлийн агентлагууд тус улсад суугаа ЭСЯ-тайгаа холбоо барьж энэ осолд өөрийн нь иргэд өртсөн эсэхийг лавлаад юун түрүү мэдээлж байна. Мэдээнийх нь гарчиг хүртэл “Италид болсон авто замын том осолд Оросын иргэд өртсөнгүй” гээд явж байна.
Орос бол том гүрэн, 140 гаруй сая хүн амтай, дэлхийн өнцөг булан бүрт иргэн нь амьдардаг гүрэн. Тийм болохоор хүн амаа, өөрийн иргэнээ хаана яаж яваа бол хэмээн илүүтэй анхаардаг байж болох.
Харин манайд яадаг билээ. 1990 онд Монгол Улс ардчилсан хөгжлийн тогтолцоонд орж, манай иргэд гадаад оронд, дэлхийн өнцөг булан бүрээд явж, зорчих эрхтэй болсноос хойш хаа очиж монгол хүн дэлхийн хаана ч очдог болсон. Өнөөдөр монгол хүн очоогүй улс орон гэж бараг байхгүй гэж ярьдаг. Харамсалтай нь манай төр засаг, эрх баригчид хөх толботой монгол хүн маань энэ ертөнцийн аль өнцөгт яаж явааг тэр бүрий мэдэхгүй явж ирсэн. Гадаад оронд сурч, ажиллаж амьдарч байгаа монголчуудынхаа тоог ч мэдэхгүй, хэн дуртай хүн нь дуртай тоогоо хэлж улс төр хийж ирсэн нь нууц биш.
Түүнээс биш энэ тооны цаана хэдэн хүн яаж амьдарч, эрх ашиг нь яаж хохирч, хэд нь амьдрал нь дээшилж явааг мэддэг хүн нэг ч байхгүй. Хаа очиж Солонгост хамгийн олон хүн байдаг гэсэн нэг баримжаа байдаг болохоор албан тушаалтнууд тийшээ очих, газар үзэх, эхнэр хүүхдээ дагуулж явах, бараа тавар авахын тулд нийгмийн даатгал энэ тэр гэж худал үнэн хэлж удаа дараа явахаас хэтрэхгүй.
Гэтэл дээр хэлсэнчлэн ард түмнээ, иргэдээ гэдэг улс орон өөрийнх нь иргэн хаана яваа, хаана юу болж байна, тэнд иргэн нь байна уу үгүй юу, элдэв осол зөрчилд өртөж үү үгүй юу гэж байнга сураглаж, анхаарч байдаг юмсанж.
Хаана мөргөлдөөн, тэмцэл болж байна, хүний амь нас үрэгдэв, тэнд өөрийн нь улсын иргэн байв уу, үгүй юу гэж дэлхийн аль ч улс гүрэн юун түрүү анхаарч байдаг нь улс төрийн хямрал мөргөлдөөн болж байгаа Сири, Египет зэрэг орнууд, газар хөдлөл, үер ус гээд гамшиг болж байгаа Хятад, Япон зэрэг орнуудын тухай мэдээ дамжуулж байгаагас харагдаж байна. Манай хөрш Орос л гэхэд энэ талаарх мэдээ дамжуулах бүртээ “Энд оросын иргэд өртөөгүй байна” гэх юм уу, “Тус улсад суугаа манай ЭСЯ энэ талаар лавлааж байна” гэж мэдээлж байна. Тэр нь эвлэл мэдээлийн байгууллагууд нь өөрсдөө мэдээлэл олж авахын зэрэгцээ, холбогдох байгууллага, ГХЯ-наасаа мэдээлэ авч байгаа гэсэн үг. Тэгэхээр ГХЯ нь ийм мэдээлэл сонсонгуут тухайн улс оронтой холбоо барьж тэнд, нэрвэгдсэн хүмүүсийн унд өөрийн нь иргэн байгаа эсэх талаар лавлагаа авдаг хэрэг. Түүнийгээ л хэвлэл мэдээллийн байгууллагуудад өгч байгаа.
Харамсалтай нь манай Гадаад хэргийн яам, тэнд суугаа албан тушаалтнууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол энэ талаар ёстой таг чиг. Тэр жил Тайландад хүнд алуулсан Ш.Алтантуяагийн хэрэг гэж л бөөн сүр болсноос цаашгүй. Өөрийн нь ирэгн дэлхий бараг бүх оронд тархчихсан, дэлхийн 60-70 оронд ЭСЯ-тай, дээр нь өчнөөн оронд консулын газартай энэ улс орон, Засгийн газар, ГХЯ юу хийж суудаг байна аа.
Дэлхийн улс орнуудаар тараад явсан иргэдээ үнэн зөвөөр нь тоолчихож чаддаггүй юмаа гэхэд энд тэнд болж байгаа осол гамшиг, аюулт үзэгдэлд монгол хүн өртөж үү үгүй юу гэдгийг тухай тухайн улс орноос нь асуугаад лавлаад байж уг нь болох л доо.
Өнгөрсөн он жилүүдэд л лавтай ийм ажил хийж байгаагүй юм даа, одоо энэ төрийн өнгөн дээр яадаг юм бүү мэд. Юутай ч монгол улсад хүнийхээ төлөө анхаарал тавьдаг нэгэн шинэ үе эхэлсэн гээд байгаа шүү.
Үхэр монголчууд минь дээ Та нарын тэнэгийг бурхан чинь хэмжиж мэдэхээ болилоо. Хятадын гар хөл болсон Элбэгдоржийг сонгоод + 76 буруу хольцтонг сонгоод бид төртэй харна гэж гольдох чинь эрүүл хүнээс гарах санаа мөн үү
***** tagnuul hiij evaagch medehgui baihdaa
Лондонд элчин сайдын яаманд соёлын асуудал хариуцсан нэг эмэгтэй юу ч хийхгүй зүгээр л гангалаад л явдаг байж билээ Мартаа гээд тэндэхийн иргэншил авсан Радио телевизийн дээд сургууль төгссөн эмэгтэй л нөхөртэйгээ хамт бүх соёлын арга хэмжээг зохион байгуулдаг байсан 2007-2012 оны хооронд тэнд байхад элчин сайдын яам ер олигтой арга хэмжээ зохиож байгаагүй дээ Монголын соёлын төвийг хүртэл Марта Түвшин 2 л нээ байсан
MOngoliin ga yam gadaad tagnuuliin alba gej saihan 2 gazar bii de. ga yam ailchlal bolhoor uhaan ordog ym. gadaad tagnuul n bvr, bolson yawdlaa yariildaa ireen oroh gd zamiin vvd deer guanzand suuj baiwaa ma nz neg zaluutai mendleed ungruw yawsniih n daraa ene tagnuulchshd ged ungurdug ym baina. daraa n uaz469d suugad hil garah gd baij baital neg zaluu ireed joloochtoi mendleed yawad ugwul tgsen jolooch ene zaluu manai endhiin tagnuulch gdg ym baina. hahah iim l huhtei yawdal bolson ymda
yag medej haragdaach haana yuu hj yavaagii ni medeh ni baitugai heden hun baidgiig ni ch medehgui uursduu ashig honjoo haraad l tamhiny naimaa hiigeed yavj bdag humuus shuu dee mungu nudend ni haragdsan humuus l bdag shuu dee

Орос бол том гүрэн, 140 гаруй сая хүн амтай, дэлхийн өнцөг булан бүрт иргэн нь амьдардаг гүрэн. Тийм болохоор хүн амаа, өөрийн иргэнээ хаана яаж яваа бол хэмээн илүүтэй анхаардаг байж болох.
Харин манайд яадаг билээ. 1990 онд Монгол Улс ардчилсан хөгжлийн тогтолцоонд орж, манай иргэд гадаад оронд, дэлхийн өнцөг булан бүрээд явж, зорчих эрхтэй болсноос хойш хаа очиж монгол хүн дэлхийн хаана ч очдог болсон. Өнөөдөр монгол хүн очоогүй улс орон гэж бараг байхгүй гэж ярьдаг. Харамсалтай нь манай төр засаг, эрх баригчид хөх толботой монгол хүн маань энэ ертөнцийн аль өнцөгт яаж явааг тэр бүрий мэдэхгүй явж ирсэн. Гадаад оронд сурч, ажиллаж амьдарч байгаа монголчуудынхаа тоог ч мэдэхгүй, хэн дуртай хүн нь дуртай тоогоо хэлж улс төр хийж ирсэн нь нууц биш.
Түүнээс биш энэ тооны цаана хэдэн хүн яаж амьдарч, эрх ашиг нь яаж хохирч, хэд нь амьдрал нь дээшилж явааг мэддэг хүн нэг ч байхгүй. Хаа очиж Солонгост хамгийн олон хүн байдаг гэсэн нэг баримжаа байдаг болохоор албан тушаалтнууд тийшээ очих, газар үзэх, эхнэр хүүхдээ дагуулж явах, бараа тавар авахын тулд нийгмийн даатгал энэ тэр гэж худал үнэн хэлж удаа дараа явахаас хэтрэхгүй.
Гэтэл дээр хэлсэнчлэн ард түмнээ, иргэдээ гэдэг улс орон өөрийнх нь иргэн хаана яваа, хаана юу болж байна, тэнд иргэн нь байна уу үгүй юу, элдэв осол зөрчилд өртөж үү үгүй юу гэж байнга сураглаж, анхаарч байдаг юмсанж.
Хаана мөргөлдөөн, тэмцэл болж байна, хүний амь нас үрэгдэв, тэнд өөрийн нь улсын иргэн байв уу, үгүй юу гэж дэлхийн аль ч улс гүрэн юун түрүү анхаарч байдаг нь улс төрийн хямрал мөргөлдөөн болж байгаа Сири, Египет зэрэг орнууд, газар хөдлөл, үер ус гээд гамшиг болж байгаа Хятад, Япон зэрэг орнуудын тухай мэдээ дамжуулж байгаагас харагдаж байна. Манай хөрш Орос л гэхэд энэ талаарх мэдээ дамжуулах бүртээ “Энд оросын иргэд өртөөгүй байна” гэх юм уу, “Тус улсад суугаа манай ЭСЯ энэ талаар лавлааж байна” гэж мэдээлж байна. Тэр нь эвлэл мэдээлийн байгууллагууд нь өөрсдөө мэдээлэл олж авахын зэрэгцээ, холбогдох байгууллага, ГХЯ-наасаа мэдээлэ авч байгаа гэсэн үг. Тэгэхээр ГХЯ нь ийм мэдээлэл сонсонгуут тухайн улс оронтой холбоо барьж тэнд, нэрвэгдсэн хүмүүсийн унд өөрийн нь иргэн байгаа эсэх талаар лавлагаа авдаг хэрэг. Түүнийгээ л хэвлэл мэдээллийн байгууллагуудад өгч байгаа.
Харамсалтай нь манай Гадаад хэргийн яам, тэнд суугаа албан тушаалтнууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол энэ талаар ёстой таг чиг. Тэр жил Тайландад хүнд алуулсан Ш.Алтантуяагийн хэрэг гэж л бөөн сүр болсноос цаашгүй. Өөрийн нь ирэгн дэлхий бараг бүх оронд тархчихсан, дэлхийн 60-70 оронд ЭСЯ-тай, дээр нь өчнөөн оронд консулын газартай энэ улс орон, Засгийн газар, ГХЯ юу хийж суудаг байна аа.
Дэлхийн улс орнуудаар тараад явсан иргэдээ үнэн зөвөөр нь тоолчихож чаддаггүй юмаа гэхэд энд тэнд болж байгаа осол гамшиг, аюулт үзэгдэлд монгол хүн өртөж үү үгүй юу гэдгийг тухай тухайн улс орноос нь асуугаад лавлаад байж уг нь болох л доо.
Өнгөрсөн он жилүүдэд л лавтай ийм ажил хийж байгаагүй юм даа, одоо энэ төрийн өнгөн дээр яадаг юм бүү мэд. Юутай ч монгол улсад хүнийхээ төлөө анхаарал тавьдаг нэгэн шинэ үе эхэлсэн гээд байгаа шүү.
0 Сэтгэгдэл
2013.08.04
2013.07.30
2013.07.30
2013.07.29
2013.07.29