Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ноён хутагт Данзаравжаагийн мэлмий гийсний 210 жилийн ойг тэмдэглэж байна

Говийн догшин ноён хутагт, их соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн мэлмий гийсний 210 жилийн ойг өнөдөөр түүний төрсөн нутаг Дорноговь аймагт тэмдэглэж байна. Өчигдөр ноён хутагтын IX дүр Дэнзэнлувсантүдэв сүсэгтэн олондоо хандан ном сургааль айлдсан бол өнөөдөр энэ ойд зориулсан баяр наадам эхэлжээ.
Аймгийн цэнгэлдэх хүрээлэнд ноён хутагт Данзанравжаа их шүтээн хайрханыхаа энгэрт суугаагаар орж ирж байгаа жүжигчилсэн тоглолт эхэлж цамаар үргэлжлэн, дараа нь сумдын төлөөлөгчид ндрийн өмнүүр явж, цэргийн парад явсан байна. Баяр наадмын азарганы уралдаан өглөө давхиж, Хатанбулаг сумын уяач М.Жаргалсайханы алаг азарга түрүү магнай болжээ.
Дорны  их соён гэгээрүүлэгч, гүн ухаантан, яруу найрагч, театрын урлагийг үндэслэгч, Буддын шашны нууц тарнийн их бясалгагч, говийн тавдугаар Догшин ноён хутагт Данзанравжаа 1803 онд хуучнаар Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу, одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг Шувуун шанд хэмээх газар ядуу ард Дулдуйтын гэрт мэндэлсэн.
Д.Равжаа хутагт хүн төрөлхтний гүн ухааны сэтгэлгээний орон зайд өөрийн эрдэм ухаан, бүтээл туурвил, авьяас билгийнхээ хүчээр орж ирэн, олон талын гайхамшигт билэг авьяасаараа, төгс гэгээрлийн утга учрыг мэдрүүлснийг дэлхий хүлээн зөвшөөрч бүтээл туурвилыг нь НҮБ-ын Соёл боловсрол, шинэжлэх ухааны төрөлжсөн байгууллага ЮНЕСКО бүртгэн авсан юм.
Равжаа хутагт иргэний уянгын 500 орчим шүлэг, яруу найраг, 120 гаруй дууны ая данзохиосноос гадна, 50 орчим сүм хийд цогцлоон бүтээж, уран зураг, сийлбэр, жүжиг зэрэг урлагийн бүхий л хэлбэрийг говь нутагтаа хөгжүүлсэн шашин, түүх, бичиг соёлын аугаа их өв дурсгалыг үлдээсэн соён гэгээрүүлэгч байсан төдийгүй эдэлж хэрэглэж байсан зүйлс, үнэт эдлэлүүд нь шашин соёлын томоохон өв болон хадгалагдаж байна.
Энэ онд дээрхийн гэгээнтэн XYI далай лам Данзанжамц, ноён хутагтын IX дүрээр  Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат Лувсантүдэв ламтанг   Дэнзэнлувсантүдэв  хэмээх номын нэр хайрласан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан