Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Боловсрол шинжлэх ухааны яам өрсөлдөөнийг боомилсон гэв
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар өнөөдөр 12 цагт сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Шатахууны хангалттай нөөц байхад зохиомлоор хомсдол үүсгэсэн хэмээн НИК компанийг 4,9 тэрбум төгрөгөөр торгох шийдвэрийг тус газар гаргасан юм. Харин энэ шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн “НИК”-ийн удирдлагууд захиргааны хэргийн шүүхэд хандаад байсан юм. Тэгвэл шүүхийн шийдвэр гарсан байна. Энэ хэргийг шүүн хэлэлцээд торгууль тавьсан нь үндэслэлтэй гэжээ. Тиймээс тун удахгүй улсын төсөвт 4,9 тэрбум төгрөг орох болно гэдгийг ШӨХТГ-ын дарга О.Магнай мэдэгдлээ.
Үүнээс гадна ШӨХТГ-т “Хүчит шонхор” захын удирдлагууд тавьсан торгуулиа хүчингүй болгож өгөхийг хүссэн бичиг ирүүлжээ. Энэ хүсэлтийг хүлээж авах боломж хуулийн хүрээнд байхгүй учир боломжгүй гэсэн хариуг өгсөн байна. Уг захыг түрээсийн үнээ үндэслэлгүйгээр нэмсэн, түрээслэгчдэд харилцан адилгүй үнэ санал болгодог хэмээн 110 сая төгрөгөөр торгох болсон юм.
Түүнчлэн БШУЯ сурагчийн дүрэмт хувцсыг компаниудтай шууд гэрээ байгуулж тус бүрийг нь 90-110 мянган төгрөгөөр худалдаалахаар болсон байна. Нийт мөнгөн дүн нь 23 тэрбум төгрөг хүрч байгаа аж. Энэ үйл ажиллагаа нь хэрэглэгчдийг хохироосон, хэт өндөр үнэтэйн дээр бусад оёдлын компанийн боломжийг хааж байгаа тул үйл ажиллагаагаа зогсоох шаардлагыг тус яаманд хүргүүлжээ. Сурагчийн дүрэмт хувцасны хувьд өнгөрсөн жил 45 мянган төгрөгөөр худалдаалж байсан байна. Оёдолчдын холбооны зүгээс ШӨХТГ-т хандан дүрэмт хувцсыг өнгөрсөн жилийн үнээр нийлүүлэх боломж байгаа гэжээ.
Ц.Элбэгсайхан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан