Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Ханхүү Харри өндөр үнэтэй асрагч гэдгээ ахдаа сануулав
Ханхүү Харри хэдий цэрэг арми, хүмүүнлэгийн ажил гээд тун цаг зав багатай нэгэн боловч ахынхаа бяцхан хүүг харж асрах цаг гаргах бололтой. Гэхдээ бас ч үгүй өндөр үнэ хөлстэйгөөр хүүхэд асрагч хийнэ хэмээн хошигножээ. Бяцхан угсаа залгамжлагчийг төрөөд нэг хонож байхад нь эргэж очсоныхоо дараа ханхүү Харри хэвлэлд ярихдаа “Намайг очих үед тэр бусад хүүхдийн л нэг адил уйлж байсан. Тэр дэндүү жаахан байгаа учир одоохондоо ээж, аавынхаа хэнтэй нь адилхан болохыг хэлж чадахгүй нь. Гэр бүлд маань шинэ хүн нэмэгдсэнд их баяртай байна. Гэхдээ миний хүүхэд харах хөлс хэр өндөр болохыг ах маань мэдэж байгаа гэж найдаж байна” гэжээ. Тэрээр бяцхан ханхүүг ямар хүн болоосой гэж хүсч байгааг нь асуухад “Эрүүл саруул, аюулаас хол, хөөр баясалтай өсч торниход нь би чадахаараа туслана. Харин үлдсэнийг нь эцэг эх нь мэдэх биз ээ. Ах маань сайн аав болж чадна” гэж ярьсан байна.
Кэмбрижийн гүн Уильям хүүтэй болсноор Их Британийн хаан ширээний угсаа залгамжлах гурав дахь үе нь ханхүү Харри байсныг бяцхан ханхүү Жорж эзэлсэн юм.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан