96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Кэни Уэстийнх 00-ын суултуураа алтаар бүржээ
Рэппер Кэни Уэстийнх шинэ хүнтэй болж, шинэ байрандаа төвхнөх гээд завгүй байна. Кэни Уэст, Ким Кардашиан хоёр хүүтэйгээ Бел Эйрийн 11 сая ам.долларын үнэтэй харшдаа амьдрахаар эртнээс засвар тохижилтын ажлаа эхэлсэн ч хараагүй дуусаагүй байгаа аж. Тиймээс шинэ байраа бүрэн тохижуулах хүртэл тэд Ким Кардашианы гэрийн ойролцоо хаус түрээслэн түр амьдарч байгаа гэнэ.
Кэни Уэст шинэ харшийнхаа ариун цэврийнхээ өрөөний дөрвөн суултуурыг алтаар бүрүүлж, үүндээ 750 мянган ам.доллар зарцуулжээ. Мөн хамгийн үнэтэй модоор ор хийлгэсэн нь нэг сая ам.доллараар үнэлэгджээ. Тэрээр мөн хүүхдийнхээ ээжид бэлэг барьж, гал тогоогоо нэг сая ам.долларын үнэтэй, сваровски шигтгээтэй хөргөгчөөр чимсэн байна. Реалити шоуны од Кардашиан өөртөө зориулан үс засуулах, нүүр будах салон гэртээ хийснээс гадна тэдний харш гэр дотроо болон гаднаа усан сантай, сагсан бөмбөгийн талбай, кино театр, фитнесийн танхимтай аж.
Мэдээж энэ бүх үнэтэй хөрөнгөө тэд хамгаалахын тулд бас ч сая доллараар хамгаалалтын систем суурилуулжээ. Тэд энэ тансаг байшиндаа хоёр долоо хоногийн дотор нүүж орох юм байна.





Рэппер Кэни Уэстийнх шинэ хүнтэй болж, шинэ байрандаа төвхнөх гээд завгүй байна. Кэни Уэст, Ким Кардашиан хоёр хүүтэйгээ Бел Эйрийн 11 сая ам.долларын үнэтэй харшдаа амьдрахаар эртнээс засвар тохижилтын ажлаа эхэлсэн ч хараагүй дуусаагүй байгаа аж. Тиймээс шинэ байраа бүрэн тохижуулах хүртэл тэд Ким Кардашианы гэрийн ойролцоо хаус түрээслэн түр амьдарч байгаа гэнэ. Кэни Уэст шинэ харшийнхаа ариун цэврийнхээ өрөөний дөрвөн суултуурыг алтаар бүрүүлж, үүндээ 750 мянган ам.доллар зарцуулжээ. Мөн хамгийн үнэтэй модоор ор хийлгэсэн нь нэг сая ам.доллараар үнэлэгджээ. Тэрээр мөн хүүхдийнхээ ээжид бэлэг барьж, гал тогоогоо нэг сая ам.долларын үнэтэй, сваровски шигтгээтэй хөргөгчөөр чимсэн байна. Реалити шоуны од Кардашиан өөртөө зориулан үс засуулах, нүүр будах салон гэртээ хийснээс гадна тэдний харш гэр дотроо болон гаднаа усан сантай, сагсан бөмбөгийн талбай, кино театр, фитнесийн танхимтай аж.
Мэдээж энэ бүх үнэтэй хөрөнгөө тэд хамгаалахын тулд бас ч сая доллараар хамгаалалтын систем суурилуулжээ. Тэд энэ тансаг байшиндаа хоёр долоо хоногийн дотор нүүж орох юм байна.





0 Сэтгэгдэл
























