Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
Ханхүү Жорж Александр Луйтай танилц

Кэмбрижийн гүнгийнд мэндэлсэн угсаа залгамжлагч бяцхан ханхүүд эцэг эх нь Жорж Александр Луй хэмээх нэр хайрлажээ. Олны таамаглаж байсанчлан гүн Уильямын гэр бүл хүүдээ Жорж гэдэг нэр хайрлахыг илүүд үзсэн бололтой. Кенсингтоны ордны зарласан албан ёсны мэдэгдлээр бол бяцхан хүүг цаашид Кэмбрижийн ханхүү Жорж хэмээн нэрлэж байх юм байна.
Түүхэндээ Жорж гэдэг нэр алдартай зургаан ч хаантай байсан Их Британид энэ нэр жинхэнэ сонгодог, язгууртан эрд тохирох нэр хэмээн олон нийт үзэж байна. Тиймдээ ч хүүд энэ нэрийг хайрлаасай гэж ихэнх хүн хүсч хүлээж байв. Гүн Уильям, Кейт Миддлтон нар олны энэ хүслийг сонсч мэдрээд энэ нэрийг хайрласан нь сайн хэрэг гэж хэвлэлүүд бичиж байна.
Хатан хаан II Элизаветагийн эцэг ч VI Жорж нэрээрээ түүхэнд үлдсэн. Тийм ч учраас Уильям гүн хүүдээ өвөг эцгийнхээ нэрийг өгсөн нь хатан хааны хувьд тун ч таатай, хүндэтгэлтэй санагдах биз ээ хэмээн намтарыг нь бичигч ярьжээ. Угсаа гарал өндөртэй язгууртнууд олон нэртэй байх нь түгээмэл ёс болсон зүйл. Тиймээс Уильям, Кейт хоёр хүүдээ мөн өөрсдийн дуртай Александр, Луй хэмээх нэрсийг ч давхар хайрласан байна. Александр бол Шотландын хаадын дунд түгээмэл нэр бол Луй нь гүн Уильямын өөрийнх нь гурав дахь нэр юм.
Гүнгийн гэр бүл хүүгээ төрснөөс хойш хоёр хоногийн дотор нэрийг нь хайрласан нь харьцангуй хурдан шийдсэн хэрэг боллоо гэж хэвлэлүүд бичиж байна. Учир нь, ханхүү Уильямыг өөрийг нь мэндлэх үед Чарльз, Диана хоёр түүнд ямар нэр өгөхөө долоо хоног бодсон бол, хатан хаан  1948 онд Чарльз хунтайжийг төрүүлэхдээ бүр нэг сар бодсон гэдэг.
Гүнгийн авхай Кэтеринийг хөл хүнд болсноос хойш хүмүүс хүүхдийн хүйс болон нэр дээр бооцоо тавьж эхэлсэн бөгөөд хүү төрснийг зарласны дараа Жорж, Жеймс, Александр, Хенри, Луй, Ричард гэсэн нэр дээр хамгийн өндөр бооцоо тавьж байсан юм.

Шинэхэн ээж аав хоёр эмнэлгээс гарсны маргааш нь л хүүгээ аван эмээ, өвөөгийнх нь эдлэн рүү явсан байна. Нялх биетэй гүнгийн авхай ээжийнхээ хажууд тэнхэрч, хүүгээ асрах гэсэн бололтой. 

0 Сэтгэгдэл
yamar goe yum be. az jargal hamgiin sn shan buhniig husie
Хамгийн их уншсан