“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно
"Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Л.БАТЦООЖ: ТОРГУУЛИЙН ХУУДАС ЗӨВХӨН АВТО МАШИН ЭЗЭМШИГЧИД ОЧНО
Ирэх сарын 1-нээс замын хөдөлгөөний шинэ журам мөрдөгдөж эхэлнэ. Журамд дүрэм зөрчиж камерт өртсөн жолооч нарт торгуулийн хуудсыг гэрийн хаягаар нь хүргэж өгөхөөр тусгасан. Гэсэн ч шинэ журамд толгой эргүүлсэн ойлгомжгүй олон асуудал бий. Тиймээс шинэ журмыг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоожоос тодрууллаа.
-Шинэ журмыг хэрэгжүүлэхэд олон будлиантай асуудал байна л даа. Тухайлбал, тухайн зөрчил гаргасан жолооч хаяг дээрээ амьдардаггүй бол яах вэ. Мөн хүний машин жолоодож байгаад зөрчил гаргасан тохиодолд хэнд нь торгуулийн хуудас явуулах вэ?
-Хэрвээ иргэн бүртгэлтэй хаяг дээрээ амьдардаггүй бол үүрэн телефоны оператороор дамжуулан гар утсанд нь мессеж явуулах, хорооны зохион байгуулагчидтай хамтран ажиллаж, торгуулийн хуудсыг зөрчил гаргасан этгээдийг олж хүргэнэ. Харин тухайн иргэний машиныг өөр хүн барьж яваад зөрчил гаргасан тохиолдолд торгуулийн хуудас зөвхөн автомашин эзэмшигчид очих юм.
-Тэгвэл албан байгууллагын нэр дээр байдаг авто машин зөрчил гаргавал торгуулийн хуудас хаана очих вэ. Үүгээр ч зогсохгүй нэг албан байгууллагын машиныг 2-3 жолооч барьдаг тохиолдол бий. Ийм үед яах вэ?
-Торгуулийн хуудас албан байгууллагын нэр дээр очно. Камераас аль жолооч нь зөрчил гарсан бэ гэдгийг харж болно. Камер нь автоматжуулсан системтэй учир тээврийн хэрэгслийг аль замд, хэзээ, хэдэн км цагийн хурдтай орсныг болон аль уулзварт хэдэн цагт улаан гэрлээр нэвтэрснийг зураг, бичлэгээр баталгаажуулан гаргана. Өөрөөр хэлбэл, зөрчлийн тухай мэдээлэл Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс автоматаар хэвлэгдэн гарна гэсэн үг. Тэгээд тухайн өдөр компанийн машиныг аль жолооч барьж байсан гэдгийг цаг минутаар нь мэдэх боломжтой.
-Орон нутгийн иргэн нийслэлд дүрэм зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
-Орон нутгийн дугаартай автомашины жолооч Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд оролцож байхдаа дүрэм зөрчсөн тохиолдолд ч торгуулийн хуудас тухайн автомашин эзэмшигчийн хаягаар орон нутагт нь очно.
-Төлбөрийг нь хэрхэн хийх талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжид бүртгэгдсэн зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн эзэмшигчид Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар зөрчил гаргагч нь торгуулийн хуудсыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор төлбөрийг Улаанбаатар хотын банкны Төрийн сангийн дансанд тушаах үүрэгтэй. Мөн зөрчил гаргагч торгуулийн хуудсыг хүлээн авснаас 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. Зөрчил гаргасан тохиолдолд тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийг “Үндэсний Дата Төв”–өөс авч, торгуулийн мэдээллийг тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар "Монгол шуудан" Төрийн өмчит хувьцаат компани хариуцан хүргэх юм.
-Торгуулийн хуудсыг "Монгол шуудан" Төрийн өмчит хувьцаат компани хүргэх юм байна. Тэгэхээр жолооч нараас торгуулийн хуудас хүргэсний төлбөр гэж авах уу?
-Жолооч нар ямар нэгэн илүү төлбөр төлөхгүй. Зөвхөн торгуулийн мөнгөө төлөх үүрэгтэй. Хүргэлтийн мөнгийг нийслэлийн төсөвт суулгасан.
Бэлтгэл ажлууд үндсэндээ хангагдсан. Одоо сургалт сурталчилгааны талд дээр илүү анхаарал хандуулж байна. Цаашдаа замын хяналтын камерыг нэмж суурилуулах төлөвлөгөөтэй бий.
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
Ирэх сарын 1-нээс замын хөдөлгөөний шинэ журам мөрдөгдөж эхэлнэ. Журамд дүрэм зөрчиж камерт өртсөн жолооч нарт торгуулийн хуудсыг гэрийн хаягаар нь хүргэж өгөхөөр тусгасан. Гэсэн ч шинэ журамд толгой эргүүлсэн ойлгомжгүй олон асуудал бий. Тиймээс шинэ журмыг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоожоос тодрууллаа.-Шинэ журмыг хэрэгжүүлэхэд олон будлиантай асуудал байна л даа. Тухайлбал, тухайн зөрчил гаргасан жолооч хаяг дээрээ амьдардаггүй бол яах вэ. Мөн хүний машин жолоодож байгаад зөрчил гаргасан тохиодолд хэнд нь торгуулийн хуудас явуулах вэ?
-Хэрвээ иргэн бүртгэлтэй хаяг дээрээ амьдардаггүй бол үүрэн телефоны оператороор дамжуулан гар утсанд нь мессеж явуулах, хорооны зохион байгуулагчидтай хамтран ажиллаж, торгуулийн хуудсыг зөрчил гаргасан этгээдийг олж хүргэнэ. Харин тухайн иргэний машиныг өөр хүн барьж яваад зөрчил гаргасан тохиолдолд торгуулийн хуудас зөвхөн автомашин эзэмшигчид очих юм.
-Тэгвэл албан байгууллагын нэр дээр байдаг авто машин зөрчил гаргавал торгуулийн хуудас хаана очих вэ. Үүгээр ч зогсохгүй нэг албан байгууллагын машиныг 2-3 жолооч барьдаг тохиолдол бий. Ийм үед яах вэ?
-Торгуулийн хуудас албан байгууллагын нэр дээр очно. Камераас аль жолооч нь зөрчил гарсан бэ гэдгийг харж болно. Камер нь автоматжуулсан системтэй учир тээврийн хэрэгслийг аль замд, хэзээ, хэдэн км цагийн хурдтай орсныг болон аль уулзварт хэдэн цагт улаан гэрлээр нэвтэрснийг зураг, бичлэгээр баталгаажуулан гаргана. Өөрөөр хэлбэл, зөрчлийн тухай мэдээлэл Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс автоматаар хэвлэгдэн гарна гэсэн үг. Тэгээд тухайн өдөр компанийн машиныг аль жолооч барьж байсан гэдгийг цаг минутаар нь мэдэх боломжтой.
-Орон нутгийн иргэн нийслэлд дүрэм зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
-Орон нутгийн дугаартай автомашины жолооч Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд оролцож байхдаа дүрэм зөрчсөн тохиолдолд ч торгуулийн хуудас тухайн автомашин эзэмшигчийн хаягаар орон нутагт нь очно.
-Төлбөрийг нь хэрхэн хийх талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжид бүртгэгдсэн зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн эзэмшигчид Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар зөрчил гаргагч нь торгуулийн хуудсыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор төлбөрийг Улаанбаатар хотын банкны Төрийн сангийн дансанд тушаах үүрэгтэй. Мөн зөрчил гаргагч торгуулийн хуудсыг хүлээн авснаас 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. Зөрчил гаргасан тохиолдолд тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийг “Үндэсний Дата Төв”–өөс авч, торгуулийн мэдээллийг тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар "Монгол шуудан" Төрийн өмчит хувьцаат компани хариуцан хүргэх юм.
-Торгуулийн хуудсыг "Монгол шуудан" Төрийн өмчит хувьцаат компани хүргэх юм байна. Тэгэхээр жолооч нараас торгуулийн хуудас хүргэсний төлбөр гэж авах уу?
-Жолооч нар ямар нэгэн илүү төлбөр төлөхгүй. Зөвхөн торгуулийн мөнгөө төлөх үүрэгтэй. Хүргэлтийн мөнгийг нийслэлийн төсөвт суулгасан.
Бэлтгэл ажлууд үндсэндээ хангагдсан. Одоо сургалт сурталчилгааны талд дээр илүү анхаарал хандуулж байна. Цаашдаа замын хяналтын камерыг нэмж суурилуулах төлөвлөгөөтэй бий.
Б.Мягмаржав
0 Сэтгэгдэл
2013.07.25























