“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно
"Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Нийслэл рүү орох замыг чанд хянаж байна
Баян-Өлгий аймагт малын шүлхий өвчин гарч, 1000 гаруй малыг устгаад сум, аймгийн төвд нь хөл хорио тогтоогоод, намжаагүй байхад Ховд аймгийн Алтай суманд тарваган тахлаар хүн өвдсөн гэсэн мэдээ ирсэн нь зөвхөн Байгалийн гоц халдварт өвчин судлалын төв, ҮХААЯ-ны мэрэгжилтнүүд төдийгүй нийт ард иргэдийг түгшээж эхэллээ. Хүмүүсийн аялал зугаалга ид үргэлжилдэг цагаар гоц халдварт өвчин гарсан тухайн аймгуудаас нийслэлийг зорьсон хүмүүс маш олон аймгийн нутгаар дамжин явдаг зэрэг нь өвчнийг газар авхуулахгүй намжаах, хорио цээр, эрүүл ахуйн дэглэм сахиулахад багагүй хүндрэл учруулж байна гэж байна. Юутай ч Байгалийн гоц халдварт өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн мал эмнэлгийн газар, мэргэжлийн хяналтын газар хамтраад баруун аймгуудаас орж ирэх зам дээр пост ажиллуулан, хяналт шалгалтыг эрчимжүүлээд байгаа юм байна. Мөн дээрх хоёр аймгийн тухайн сумдад болон, хилийн зааг, улсын чанартай замууд дээр пдост ажиллуулан мал амьтны гаралтай мах, түүхий эд гаргахгүй байгаа гэж БГХӨСҮТ-өөс мэдээллээ.

0 Сэтгэгдэл